ШУУРХАЙ: Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, А.Адъяасүрэн нарын “бүрэн эрхийг түдгэлзүүлэх“ саналыг ойрын хугацаанд оруулж ирнэ

2023 оны 2 сарын 03

Arslan.mn

Нүүрсний хулгайн хэргийг олон нийтийн анхаарлыг татсан хэвээрээ байна. Өнгөрсөн оны сүүлээр өндрийг авсан тус асуудалд улс төрийн өндөр албан тушаалтай 17 хүнийг холбогдуулан шалгаж байгаа юм.

Тэгвэл эдгээрээс нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах асуудлыг прокурорыг байгууллагаас УИХ-ын даргад тун удахгүй оруулж ирэх бололтой.

Тодруулбал, нийт зургаан гишүүний асуудал нүүрстэй холбоотойгоор хөндөнө. Үүнээс УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан, А.Адъяасүрэн дөрвийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг тун ойрын хугацаанд оруулж ирэх магадлалтай байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдсан эдгээр хүмүүст хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын дээрх саналыг өнөөдөр /2023.02.03/ шүүх хэлэлцэж, түүнд хилийн хориг тавих эсэхийг шийдэх юм.

Эх сурвалж: UBN.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644512
1 эможи

ард
2023-02-04 19:05
монголчуудын боломжииг хулгаалагч хулгаачуудыг цаазлуул таарна
БҮГД ЗАЙЛ
2023-02-03 11:00
БҮГД ЗАЙЛ
keyboard_arrow_up