UBCab хэрэглэгчдээсээ уучлалт хүсэв

2023 оны 2 сарын 02

Arslan.mn

UBCab-аас мэдэгдэл хийлээ.

"Нийт хэрэглэгчдээсээ уучлалт хүсье.

Бид төлбөрийн шинэчлэлт хийж, оргил цагийн ачааллын төлбөрт өөрчлөлт оруулсандаа нийт үйлчлүүлэгчдээсээ албан ёсоор уучлалт хүсэж байна.

Мөн үүнтэй холбоотой хэрэглэгчдийн дунд гарч буй зарим буруу ойлголтод залруулга хийж байна.

1. UBCab-ийн км тутмын үнэд өөрчлөлт ороогүй бөгөөд 1км = 1500₮ хэвээр байна.

2. ЗӨВХӨН ЗАМЫН ОРГИЛ АЧААЛЛЫН ҮЕД буюу

07:15 – 09:00, 17:15 – 20:15 цагийн хооронд дуудлагын суурь төлбөр 3000₮ болж байна.

Бусад цагуудад үнэд өөрчлөлт ороогүй буюу дуудлагын суурь төлбөр 1000₮ хэвээр байна.

Дуудлагын төлбөр гэдэг нь жолооч таныг очиж авах төлбөр юм. Дуудлагын төлбөрийг км-ээр тооцдоггүй бөгөөд жолооч ямар ч хол зайнаас ирсэн хэвийн цагуудад төлбөр 1000₮, оргил цагуудад 3000₮ байна.

3. UBCab аяллын хугацааны 1 минут бүрийг 30₮ тооцдог боллоо. Аяллын хугацаа гэдэгт таны унаанд сууснаас буух хүртэлх хугацаа юм. Ингэснээр оргил ачааллын үеэр унаа үйлчилгээний олдоц нэмэгдэнэ. Жолооч түгжрээд ч хамаагүй таныг хүргэхэд хугацааны төлбөр хөшүүрэгтэй байх болно.

Жишээ нь та 30 минутын турш явахад таны аяллын үнэд 900₮ нэмэгдэх юм.

Бид цаашид унаа үйлчилгээний чанар, стандартыг улам сайжруулахаар хичээнгүйлэн ажиллаж байна." гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
2
confuse an post
5
angry an post
11
644503
34 эможи

Томми
2023-10-20 20:47
Оргил ачааллын цаг нь өнгөрчөөд байхад Оргил ачаалал гээд байхаа больж болдоггүй юм уу
Zochin
2023-10-04 18:32
Denduu ih garch bnaa barag 5000 tugrug iluu avch bna bolimoor yumaa
Зочин
2023-02-06 18:11
Таалагдахгүй бол үйлчлүүлэхээ больчихоо.1юмаа ч гэсэн стандарттай болгох гэж хичээж байгаа залуу хамт олон их л үйлчлүүлж байна бохир үнэр танартай машин таараагүй шүү амжилт залуусаа
Зочин
2023-02-06 16:32
Надад үйлчилгээ гайгүй л байна даа.Уучлалт хүснэ ээ гэдэг нь маш соёл юм даа.Үнэхээр найдвартай үйлчилгээтэй компани шүү.Амжилт хүсье
zochin
2023-02-06 14:47
baliar tamhi unerteed jolooch ni bainga utsaar changa yariad pizduu tanaih chin taxi uilchilgernii standart dotood durem juram gej bdag biz de
zochin
2023-02-06 14:44
nowshiin uilchilgeetei yum bh chin bilee
Болд
2023-02-05 23:35
Black үйлчилгээ шиг энгийн машинуудаа цэвэрхэн тохитой болгочихвол энэ өөрчлөлт нээх сүртэй нэмэгдэл биш. Харин ч улсад татвар төлж байгаа, буцах хаягтай үйлчилгээ санагддаг
zochin
2023-02-04 10:18
Xxa ene humuus neeren cashnii tuluu yu ch hiihed belen bndaa
Зочин
2023-02-03 09:25
Цаана нь хувийн такси гэж өрсөлдөгч байгаа гэдгийг ойлгосонгүй дээ. Хувийн таксигаа барьж байхаас
зочин
2023-02-03 08:36
болж байна одоо таксины цэвэр байдал үнэр танараа цэвэрхэн болгочихвол ок юм бн
zochin
2023-02-02 17:49
zuwshdee tvgjreld ch bas benzin vregdjil bga zuw shiidel bn
keyboard_arrow_up