Бусдын дээрээс кофе асгаж, танхайрсан Б.Ариунзаяад холбогдох хэргийг прокурорт буцаах шаардлагатай гэж үзжээ

2023 оны 2 сарын 02

Arslan.mn

Бусдын биед халдаж кофе асгасан гэх Б.Ариунзаяад холбогдох хэрэгт зөрчил шалгах ажиллагаа явуулж Эрүүгийн хэрэг үүсгэж, харьяаллын дагуу шалгуулахаар хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн. Тэгвэл Б.Ариунзаяад холбогдох хэргийг шүүх давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 31-ний өдөр Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд болжээ. 

Б.Ариунзаяа нь 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Шангрилла молл” худалдааны байрлах “Томн Томмс” кофе шопд Б.Мандухайтай маргалдаж, улмаар барьж явсан халуун кофегоо толгой дээр нь асгах байдлаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, 

Мөн 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, “Fell” пабад үйлчлүүлж байхдаа бусадтай маргалдсаны улмаас тус пабын зарим эд хөрөнгийг гэмтээн Х.Жавхланд нийт 516.700 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ. 

Прокуророос Б.Ариунзаяаг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
644496
1 эможи

keyboard_arrow_up