Хохирогч ИРГЭН: О.Мөнхжинд итгэж, насаараа хураасан 140 сая төгрөгөө IHC койн худалдаж аваад алдчихлаа

2023 оны 2 сарын 01

Arslan.mn

IHC койн худалдан авч их хэмжээний мөнгөө залилуулж, өөрсдийн автомашин, орон байраа алдсан өрх толгойлсон ээжүүд мэдээлэл өглөө.

Койны хохирогч болсон иргэдийн төлөөлөл: Би койны хохирогч. Өөр бусад мянга, мянган хохирогчийг төлөөлөн болон өнөөдөр энд ирлээ. Би 2022 оны аравдугаар сараас IHC койн аваад 140 гаруй сая төгрөгөөр хохироод байна. Миний 140 саяар авсан койн тав хоногийн өмнө 6 сая төгрөг болтлоо унасан. Гэтэл дахиад хакердуулаад 6 сая төгрөг маань 2 сая төгрөг болчихсон.

Койн авснаас хойш өдөр болгон л унаж байсан. Гэтэл  койныг гаргасан хүмүүс өдөр болгон стори хийгээд унахгүй шүү гээд л сонирхол төрүүлээд, итгүүлээд байсан. Тэр болгонд нь итгээд койны ханш нь унаад байсан ч итгэсээр өнөөдрийг хүрлээ. Намайг хэн нэгэн хүчлээгүй. Гэхдээ л 140 сая төгрөг миний насаараа хураасан мөнгө шүү дээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
644445
4 эможи

keyboard_arrow_up