БЗД-ийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын ажиллагаанд учирч буй хүндрэл бэрхшээл, анхаарах асуудлаар ХЭЛЭЛЦҮҮЛЭГ зохион байгууллаа
2023 оны 2 сарын 01
Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас дүүргийн прокурорын газартай хамтран хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын ажиллагаанд учирч буй хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах асуудал, 2023 онд авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар “Хуулийг нэг мөр хэрэгжүүлэн, хүний эрх, эрх чөлөөг хангаж ажиллах нь” сэдэвт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Хууль цаазын Шадар зөвлөх Ү.Содномцог, Орлогч прокурор Хууль цаазын Итгэмжит зөвлөх Б.Батбаяр, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах болон даргын зөвлөлийн гишүүд, алба хаагч нар оролцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









644417
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс