“Камерны тос” гэж мансууруулах бодис нэвтрүүлсэн этгээдэд 6.6 жил ХОРИХ ЯЛ оноолоо

2023 оны 2 сарын 01

Arslan.mn

Шүүгдэгч Ц нь АНУ-аас 2022 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр гаалийн хяналтын бүсэд бусдын бичиг баримтын хуулбар болон илгээмжийн бичиг зэргийг ашиглан бараа мэдүүлэхдээ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нэр, төрөл зэргийг “камерын тос” гэж хуурамч мэдээллийг бүрдүүлжээ.

Улмаар Гаалийн эрх бүхий албан тушаалтан түүнийг саатуулсан байна. Нийслэлийн Прокурорын газраас Ц-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан 6.6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн тохиолдолд 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар Эрүүгийн хуульд заасан байдаг. Уг гэмт хэрэг нь улсын хилийн халдашгүй, дархан байдлыг алдагдуулдгаас гадна, нийгмийн хор аюул, уршиг их гэмт хэрэг юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644410
0 эможи

keyboard_arrow_up