Геологийн төв лабораторийн дарга Д.Мөнхбаатар таван хэлтсийн даргаа үндэслэлгүйгээр АЖЛААС НЬ ХАЛЖЭЭ
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар үүрэгт ажилдаа томилогдсоны дараа Геологийн төв лабораторийн даргаар Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Мөнхбаатарыг томилсон.
Гэвч энэ томилгоо нь хууль бусаар явагдсан бөгөөд Д.Мөнхбаатар ч томилогдсон даруйдаа мэргэжлийн боловсон хүчин, алба, хэлтсийн дарга нарыг ээлж нэгээр нь шалтгаангүй халж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан юм. Харин Д.Мөнхбаатар одоо ч төрийн албаны тухай хуулинд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь чөлөөлөх тухай үндэслэлүүдийг умартаж, таван хүнийг ажлаас нь чөлөөлжээ.
Гэвч түүний энэ хууль бус томилгоо нь тухайн салбарыг мэргэжлийн боловсон хүчингүй болгож, өөрийн дураар томилсон мэргэжлийн бус хүмүүсээр дүүргэж байна гэх. Энэ мэт сайдын сунгасан гар салбараа самарсаар л байна.
Эх сурвалж: asu.mn
|