Улсын байцаагч хурааж авсан самраа худалдсан гэх хэргийг ШҮҮХЭД шилжүүлжээ
2023 оны 1 сарын 31
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт нийт 264 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Тухайлбал, Булган аймгийн Орхон сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Л эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглажээ.
Тодруулбал, тэрбээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хураасан 259 кг хуш модны самрыг зохих байгууллагад шилжүүлэхгүйгээр худалдан борлуулсан. Мөн бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









644396
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс