“ХОТЫН ДАРГА“-ыг иргэд өөрсдөө сонгодог болмоор байна

2023 оны 1 сарын 31

Тайлбар байхгүй.

Нийслэлийн иргэдээ ямар нөхцөл байдалд амьдруулж байгаагаас хотын даргын чанар, чансаа харагдана. Тэгвэл өнөөдөр бид түгжрэл нь дийлдэхгүй, утааныхаа араас биесээ олж харахгүй, нийтийн тээвэр нь хүртээмжгүй гээд  хэний ч хүсэхгүй нийгэмд хэдэн хүний томилсон даргыг царайчилж амьдарч байна. 

Монгол Ардын намын шийдвэрээр Хотын дарга болон Нийслэлийн Иргэдийн хурлын дарга нарыг сонгодог. 

Тэгвэл одоогийн хотын дарга Д.Сумъяабазар хүн бүхний хүсч, мөрөөдөж залардаг УИХ-ын гишүүн суудлаасаа татгалзаж, хотын дарга болсон. Мэдээж ийм сонголтын ард ашиг сонирхлын маш том сонирхол явагдсан биз. 

Харин хотын иргэд түүнийг дарга болоход нь хүлээн зөвшөөрөөгүй... Одоо бол түүнийг огцрохыг шаардсан иргэдээр хот дүүрсэн гэж хэлэхэд хилсдэхгүй.

Нийслэлийн иргэд даргаа сонгох тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Одоогийн тогтолцооны гажуудлаас болж иргэд хохирч байна. Тэгвэл хариуцлага тооцох эрх мэдлийг хохирч байгаа хүмүүст нь иргэдэд өгөх ёстой. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644385
0 эможи

keyboard_arrow_up