“УБТЗ“-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга П-д яллах дүгнэлт үйлдэн ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

2023 оны 1 сарын 31

Нийслэлийн прокурорын газраас Монгол-Оросын хамтарсан хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам"-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга П нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Зүүн хараа вагон депогийн инженер Ү, лаборант Т нарт давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644382
1 эможи

Зочин
2023-01-31 16:32
Энэ Пунцаг Гадаадын иргэн харьяатад байхдаа авилагын асуудал гаргаж байсан. Төмөр замд ирээд үргэлжлүүлсээр л байна. Илт гэмт хэрэг хийсэн хүнийг дахин томилоод байдаг. ЕС, МАН-ын удирдлагуудтай холбоотой болхоор байгаад байдаг юм шиг байгаа юм.
keyboard_arrow_up