Д.Сумъяабазарын “ХОТЫНХОНЫГ ХОМОРГОЛОН УСТГАХ“ төлөвлөгөө...

2023 оны 1 сарын 31

Arslan.mn

Улаанбаатар хотынхон утаандаа дарагдаад хичнээн ч жил өнгөрөв. Үе үеийн удирдлагууд утааг бууруулна гэж гарч ирдэг ч төд удалгүй л утаандаа дарагдаад алга болдог гэхэд хилсдэхгүй.
Улаанбаатар хотын агаарын бохирдлын гол эх үүсвэрүүдэд гэр хороололд амьдардаг 170 мянга орчим айл өрхийн хэрэглэж буй зуух, 140 орчим мянган авто тээврийн хэрэгсэл, 1400 бага болон дунд оврын нам даралтын уурын зуух, нийслэлийн гурван дулааны цахилгаан станц болон бусад эх үүсвэрүүд буюу шороон зам, баригдаж буй барилга байгууламжууд ордог. 

Гэтэл хотын дарга Д.СУМЪЯАБАЗАР иргэдийн эрүүл мэндэд хамгийн их заналхийлж буй утааны асуудалд ул мэт л хандсаар... 

Засгийн газар өнгөрсөн оны нэгдүгээр сард БОАЖ-ын сайд, НЗДТГ зэрэг холбогдох албан тушаалтнуудад шахмал түлшний үйлдвэрлэлийн технологи, чанарыг сайжруулах үүрэг өгч байв. Үүний хүрээнд мэргэжилтнүүд судалгаа хийж, хүний биед мутац үүсгэх өндөр эрсдэлтэйд тооцогддох бодис болох хүхэрлэг хийг бууруулах зорилготой байсан юм. Гэвч "Тавантолгой түлш"-ийнхэн энэ ажлыг удаа дараа хойшлуулж, одоо ч бараг мартах дээрээ тулж дээ. 

Өнгөрсөн онд агаарын бохирдлыг бууруулахад 73 тэрбум төгрөгийг зарцуулсан ч "Салхи салхилахгүй байгаа тул хот утаатай байна" гээд хээв нэг яриад зогсож байдаг БОАЖ-ын сайдтай, утаанд дарагдаад үхлийн хөндий мэт сааралтах хотоо харах ч сөхөөгүй Яармагт бүгсэн хотын даргатай...

Утааг салхинаас өөр сайн арилгах шидтэн алга. 


 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644376
0 эможи

keyboard_arrow_up