Роттвейлер үүлдрийн нохойны “Монгол улсын аварга шалгаруулах“ тэмцээнийг алдарт шүүгч Уве Петтермэн шүүнэ
"Монголын Роттвейлер сонирхогчдын клуб" энэ оны 2023 оны дөрөвдүгээр сарын 09-нд Роттвейлер үүлдрийн нохойны "Монгол улсын аварга шалгаруулах" тэмцээн зохион байгуулах гэж байна. Энэхүү тэмцээнийг "Монголын Роттвейлер сонирхогчдын клуб"-ын тэргүүн Н.Алтансүхийн урилгаар ХБНГерман улсын иргэн Роттвейлер үүлдрийн дэлхийн хамгийн том төлөөлөл болох Ноён Уве Петтермэн манай улсад ирж дэнслэхээр болжээ.
Ноён Уве Петерманн нь 1977 онд ADRK /Allgemeiner Deutscher Rottweiler-Klub/ буюу Герман улсын Роттвайлер клуб элсэн, 2001 оноос ADRK -ын үүлдрийн шүүгч, 2005 оноос ADRK -ын үүлдрийн кёрмастер болсон.
1983 оноос эхлэн өөрийн үржлийн газар болох "Von Godewind"-ын үржлийн ажлыг эхлүүлж, ADRK -ын салбар LG клуб Landesgruppe Nord -ын даргаар тодорхой хугацаанд ажиллажээ. 1983 онд өөрийн бэлтгэлийн OG талбайг Dithmarschen нэрээр байгуулсан.
Олон жилийн хугацаанд ноён Уве үүлдрийн шүүгчийн ажлаас гадна ADRK -ын тодорхой албан тушаалуудыг хашсан ба 1986-1993 оны хугацаанд клубын бодлогын хороонд ажилласан туршлагатай.
Түүний Роттвайлер үүлдрийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Германы нохойн холбооноос хүндэт тэмдгийг гардуулж байжээ. Үүлдрийн шүүгчийн хувиар Германы Роттвайлер клуб (ADRK) -ын аварга шалгаруулах тэмцээнийг нийтдээ есөн удаа, Дэлхийн Роттвайлер клубуудын нэгдсэн холбоо (IFR) -ын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг гурван удаа, Олон улсын нохойн холбоо (FCI) -ны тэмцээнийг нэг удаа, Европийн аварга шалгаруулах Роттвайлерын тэмцээнийг долоон удаа мөн Европийн орнууд төдийгүй Дэлхийн олон орнуудад Роттвайлерын үүлдэр дагнасан тэмцээнүүдийг шүүн явуулсан туршлагатай мэргэжилтэн юм.









