“Ажиллах болон амрах“ визээр Австрали явах иргэдийг ирэх долдугаар сард бүртгэнэ

2023 оны 1 сарын 30

Arslan.mn

"Ажиллах болон амрах" визээр Монгол Улсын 18-30 насны 100 иргэн нэг жил Австралид ажиллах, аялах эрхтэй болсон.  

Энэ талаар өнөөдөр болсон "Монгол Улсын гадаад харилцааны бодлого, үйл ажиллагаа"-ны үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Ажиллах болон амрах визийн харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан. Жил бүр 18-30 насны 100 хүртэлх залуусыг Австралид ажиллаад сурах боломжоор хангадаг. Өмнөх оны долдугаар сараас эхлэн хэрэгжсэн.

2022 онд 264 иргэн уг хөтөлбөрт хамрагдахаар виз мэдүүлсэн. Харин тодорхой шалгуурыг хангасан 100 иргэн виз авч, Австрали улсад зорчоод байна. Дараагийн бүртгэл энэ оны долдугаар сард хийгдэнэ. Бусад өндөр хөгжилтэй, монголчуудын сурах, ажиллах сонирхолтой орнуудад ийм санал тавьж байгаа. ХБНГУ-д улсад Ерөнхий сайдын айлчлалын үеэр уг саналыг тавьсан. Цаашид өөр бусад оронтой ярина." хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
644344
4 эможи

Jargal
2023-02-01 09:44
7 сард тодорхой мэдээлэл оруулж өгнүү
keyboard_arrow_up