Хүүхдийн мөнгөний асуудлаар өрхийн мэдээлэл нь зөрүүтэй иргэд энэ сарын 8-наас өмнө анхан шатны нэгждээ ХАНДАНА УУ

2023 оны 1 сарын 30

Иргэд энэ оны хоёрдугаар сарын 8-ны 17:00 цагаас өмнө өрхийн зөрүүтэй мэдээллийг мэдээлэл хариуцагч байгууллагуудын анхан шатны нэгжид хандан залруулахыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас анхаарууллаа.

Шинэчлэгдсэн мэдээлэлд үндэслэн өрхийн амьжиргааны түвшнийг дахин үнэлэх ажлыг 2023 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн дотор хийх юм байна.

Ийнхүү хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах эсэхийг 16-ны өдрөөс хойш шалгах аж. 

Цагаан сар болох гэж байгаатай уялдуулан, хүүхдийн мөнгөний гуравдугаар сарынхыг урьдчилж нэг дор өгөхөөр бэлтгэлээ хангаж эхэлсэн гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан өмнө мэдээлсэн.

Түүнчлэн Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий Газрын ажилтнууд иргэдийг аль болох биеэр очих шаардлагагүй байхаар мэдээллийг нь засаж, зөрүүг арилгахаар ажиллаж байгаа гэдгийг мөн хэлж байсан юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644331
0 эможи

keyboard_arrow_up