Хүхэрлэг хий Баянхошуу орчим АЧС-аас 8.1 дахин ИХ БАЙНА

2023 оны 1 сарын 30

Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн 7 хоногийн /2023 оны нэгдүгээр сарын 23-29-ний өдөр/ мэдээг танилцуулж байна.

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ы агууламжийг тодорхойлжээ.

Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын агаарын чанар 100-н айл, Толгойт, Нисэх, 13-р хороолол, Баруун 4-н зам, Амгалан, Цахилгаан станц, Мишээл экспо, Зайсан, Ургах наран хороолол орчим “Бага бохирдолтой”, 1-р хороолол, Зурагт, 5-н буудал, Шархад, Налайх орчим “Бохирдолтой”, Хайлааст, Баянхошуу орчим “Их бохирдолтой” түвшинд хүрсэн байна.

Хүхэрлэг хий Баянхошуу орчим АЧС-аас 8.1 дахин их, азотын давхар исэл 1-р хороолол орчим АЧС-аас 3.6 дахин их, РМ10 тоосонцор Баянхошуу орчим АЧС-аас 4.6 дахин их, PM2.5 тоосонцор, Хайлааст орчим АЧС-аас 6.1 дахин их, Нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), Толгойт орчим АЧС-аас 1.4 дахин их, озон (О3) АЧС-аас давсан тохиолдол байхгүй байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644330
0 эможи

keyboard_arrow_up