Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна

2023 оны 1 сарын 28

Arslan.mn

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.

2023 оны 01-р сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх орчмоор  -26..-31 градус, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -19...-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр -14...-19 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар 0...-5 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө -9...-11 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр.  Өдөртөө -11...-13 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө -10...-12 градус хүйтэн гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644312
0 эможи

DR. PRADHAN
2023-01-29 04:56
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

keyboard_arrow_up