Мансууруулах бодисын хамааралтай хүнд нийгэм, сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ ХАМГИЙН ЧУХАЛ

2023 оны 1 сарын 27

Arslan.mn

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Иргэдийг гэмт халдлагаас хамгаалах монголын нийгэмлэг төрийн бус байгууллагатай хамтран энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үүрэг бүхий ажилтан, алба хаагчид болон эмч нарт “Мансууруулах бодисын хамааралтай хүнд нийгэм, сэтгэл зүйн тусламж, үйлчилгээг үзүүлэх нь: Япон Улсын сайн туршлага” сургалтыг зохион байгууллаа.

Arslan.mn

Сургалтыг Япон Улсын Миэ мужийн Мансуурах эмгэгийн нөхөн сэргээх төвийн захирал Такехито Ичикава, сайн дурын ажилтан Ёокояама Жуничи нар удирдан явуулж, өөрийн орны мансууруулах бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх бодлого, үйл ажиллагаа болон мансууруулах бодисын хамааралтай хүмүүст үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн халамжийн тусламж үйлчилгээ үзүүлдэг туршлагыг хуваалцлаа.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644299
0 эможи

Ta iluu huchtei
2023-01-28 15:31
Dontuulj bui zuilee see
keyboard_arrow_up