ШУУРХАЙ: Чех улсад жирэмсэн МОНГОЛ эмэгтэй ор сураггүй алга болж 31 цаг өнгөрсөн тул эрэн хайж эхэлжээ

2023 оны 1 сарын 27

Arslan.mn

Энэ нэгдүгээр сарын 26-ны өдөр /2023.01.26/ Чех улсын Ческа Липа хотод 30 гаруй насны монгол эмэгтэй гэрээсээ салхилах гэж гараад ор сураггүй алга болсон хэрэг гарчээ.

Тодруулбал, эх сурвалжийн мэдээллээр, тэрбээр тус улсад ам бүл гурвуулаа нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, хөл хүнд бөгөөд сураггүй алга болсноос 31 цаг өнгөрөөд байгаа аж. Иймд Ческа Липа хотын цагдаа нар эрлийн баг гаргаж, тус улсад амьдардаг монголчуудын хамт эрэн хайж, ойгоор самналт хийж байгаа аж. Эхний ээлжид төрөх дөхсөн байсан тул ойр хавийн эмнэлэгт очсон байх магадлалтай хэмээн камерын бичлэг шүүж байгаа ч ямар нэг дүрс бичлэг үлдээгүй байна гэв. Бид хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

Эх сурвалж: isee.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644294
0 эможи

keyboard_arrow_up