Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн цахим систем хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалт амжилттай зохион байгуулагдлаа

2023 оны 1 сарын 27

Arslan.mn

Төрийн анхан шатны нэгжийн ажилтанд цахим системд ажиллах чадвар олгох сургалт Барилгын хөгжлийн төвд болж өндөрлөлөө. Энэхүү сургалт нь салбарын статистикийн мэдээллийг маягтын дагуу үнэн зөв цуглуулах түүний ач холбогдлын талаарх мэдээлэл өгч мэдээллийн хамралт чанарыг сайжруулах зорилготой юм. Сургалтад 21 аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хэлтсийн дарга болон Барилгын материал үйлдвэрлэл, лабораторийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдсан юм. 

Сургалтад хамрагдсанаар аймаг, орон нутгийн харилцагч байгууллагууд болох барилгын салбарын хувийн байгууллагуудын үйл ажиллагаа, тайлан болоод бусад үйл ажиллагааг цахимаар авч, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хялбаршуулах, уялдааг сайжруулахад чиглэгдэж байгаа юм.

Сургалтыг Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв хамтран зохион байгууллаа. 

Барилгын хөгжлийн төвийн ерөнхий инженер Б.Энхболд сургалтыг нээж үг хэллээ. Тэрээр Барилгын салбарын нэгдсэн бүртгэл мэдээллийн цахим системийн талаар танилцуулга хийж, давуу тал, үйл ажиллагааны хялбаршуулсан нөхцлийн талаар мэдээлэл өглөө.

Мөн Барилга, хот байгуулалтын яамны ахлах шинжээч Б.Мөнхбаяр Барилгын салбарын статистикийн мэдээллийн цуглуулалт, хэрэглээ, ач холбогдлыг танилцуулав. Түүнчлэн Цахим системийн зохион байгуулалт, ажиллах зарчим, Тусгай зөвшөөрлийн модулийн тухай ойлголт , түүнд тайланг хэрхэн оруулах, хянах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж бйгууллагын тайлан болоод бусад сэдвүүдийн талаар мэдээлэл ойлголтыг гүнзгийрүүлж мэргэжилтнүүдийг чадахижуулж байгаа юм. Сургалт 26, 27-ны өдрүүдэд Барилгын хөгжлийн төвийн 5 давхрын "Барилгачин" танхимд болж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644288
0 эможи

keyboard_arrow_up