АТГ: Улс төрийн болон удирдах албан тушаалтны үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байна

2023 оны 1 сарын 26

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 58 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлжээ.

Ингэхдээ хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 72.4 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд улс төрийн болон удирдах албан тушаалтны үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 232 дуудлага хүлээн авчээ.

Тус алба “Төрийн байгууллагын авлигад өртөж болзошгүй ажлын байрны судалгаа”, “Гадаад улсын эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагаан дахь мөрдөгчийн хараат бус, бие даасан байдлын талаарх судалгаа” зэрэг судалгааны ажлыг гүйцэтгэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644275
0 эможи

Зочин
2023-01-26 19:04
Аргагүй МАН ын том жижиг өлөн хулгайчид хаа сайгүй самарч дууслаа
keyboard_arrow_up