Айлын хашаанаас их хэмжээний архи, татварын тэмдэгт ИЛРҮҮЛЖЭЭ

2023 оны 1 сарын 26

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гэртээ архи үйлдвэрлээд байна, хашаанд нь их хэмжээний архины шил байна” гэх дуудлага мэдээлэл ирсэн.

Тодруулбал, дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс шалгахад иргэн “Б” нь хашаандаа байрлах гражид “Монгол стандарт”, “Чанар”, “Хийморь” нэртэй архи болон тоног төхөөмжүүдийг битүүмжилж, татварын тэмдэгт, архийг хуурамч эсэхийг тогтоохоор шалгалтын ажиллагаа явуулж байна.

Мөн иргэн “А” нь бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг чөлөөт бүсээс их хэмжээний виски, архи, согтууруулах ундааг худалдан авч, хуурамч онцгой албан татварын тэмдэгт нааж, их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийж, ашиг олж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
644274
1 эможи

keyboard_arrow_up