СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баянзүрх дүүрэгт гал гарч гурван хүн АМИА АЛДЖЭЭ
							 2023 оны 1 сарын 26						
						
					
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Төвийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 22:55 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ын 3Ч4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт Б/58 настай, эрэгтэй/,С /44 настай, эмэгтэй/, нэр нас, харьяалал нь тодорхойгүй /60 орчим настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан бөгөөд иргэн Д /47 настай, эрэгтэй/ нүүр, гар хэсгээрээ түлэгдэж, бэртсэн тул нийслэлийн ЯТТТ-ийн эмчид болон тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
								
								
								
								
								
1
							
								
1
								
								
1
								644260
								
								
							3 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
