Г.Чулуунбаатар: Хоёр танхимтай парламент, шинэ Үндсэн хууль гэх мэт томьёоллын цаана яригдсан маш олон асуудал бий

2023 оны 1 сарын 25

Arslan.mn

Улсын хэмжээнд Зөвлөлдөх санал асуулга явуулах мөн уулзалт зохион байгуулах талаар өнөөдөр Зөвлөлдөх зөвлөлөөс мэдээлэл өглөө.

Энэ үеэр Зөвлөлийн гишүүн Академич Г.Чулуунбаатар Шинэ Үндсэн хуультай холбогдуулан тайлбар хэллээ.

Тэрбээр “Эрдэм шинжилгээний хурал болон нийгмийн зөвшилцлийн чуулга уулзалт дээр Ерөнхий сайдын танилцуулсан илтгэлүүдэд Үндсэн хуулийн асуудал гурван хувилбараар хөндөгдсөн.

  1. Одоогийн Үндсэн хуулийг өөрчлөхгүйгээр 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу баталж хэрэгжүүлэх шаардлагатай Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай, Баялгийн сангийн тухай зэрэг 40-н хуулийн 10 гаруйг нь батлах.
  2. Үндсэн хуульд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулж, иргэдийг төлөөлөх парламентын чадавхыг нэмэгдүүлэх, сонгуулийн тогтолцооны асуудлыг хөндсөн.
  3. Хоёр танхимтай парламент, шинэ Үндсэн хууль гэх мэт томьёоллын цаана яригдсан маш олон асуудал бий. Тэр асуудлуудыг Зөвлөлдөх зөвлөл нэг бүрчлэн хөндөж ярилцсан.

Тогтоолд заасны дагуу нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудал, гарц шийдлийн зарчмаа бид баримталж байгаа. Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын тухай ганцхан томьёоллоор нэг асуулт оруулсан" хэмээв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644246
0 эможи

Зочин
2023-01-25 21:37
Эрдэм шинжилгэжний хурал нь гудамжны хэруул болсон гэнээ. Энэ халтар нехерт итгэж болохгуй, гутамшигтай хун шуу!!!
keyboard_arrow_up