АТГ: Нүүрсний хэргээр 127 обьектэд нэгжлэг хийж, 66 иргэн, албан тушаалтныг ЯЛЛАГДАГЧААР ТАТСАН
2023 оны 1 сарын 25
АТГ-аас мөрдөж шалгаж буй хэргийн талаар мэдээлж байна.
Нүүрсний гэх хэргээр нийт 36 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас одоогоор гурван хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, прокурорт шилжүүлсэн. Энэ хэрэгтэй холбоотойгоор нийт 127 обьектэд нэгжлэг хийж, 426 иргэнээс гэрчийн мэдүүлэг авч, 66 иргэн, албан тушаалтныг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаад байна. Одоогоор:
- Долоон яллагдагчид цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
- 19 хүнд хилийн хориг тавьсан,
- 5 хүнийг албан үүргээс түдгэлзүүлсэн.
Хэргийг шалгах явцад 13.8 тэрбум төгрөгийг хахууль болгон авсан байж болзошүй нөхцөл байдал үүссэн ба 81 хөрөнгийг битүүмжилсэн. Үүнд:
- 78 орон сууц
- 4 оффисын байрны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан.
- Хэргийг мөрдөн шалгах явцад 630 сая төгрөг илэрснийг битүүмжилж, хууль зөрчих замаар олсон эсэхийг шалгаж байна.
Мөн хахууль авсан мөнгөөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт спорт цогцолбор, орон сууцны барилгын ажил эхлүүлж, хууль бусаар олсон мөнгийг нуун дарагдуулсан үйлдлийг шалгаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
644233
1 эможи
bat
2023-01-25 14:33
ATG-ajilchid avilag avdag bol ene uls shuud afrikiin ulsiin hoino orno gedegiig ene mongol ulsuud medej baigaa bailgui dee.ee dee eh oronoo ireeguigee bodooroi humuus mini.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс