Эгчийг нь архиар шахсан хэмээн бусдын биед хохирол учруулсан өсвөр насны хүүхдийн хэргийг ЯЛААС ЧӨЛӨӨЛЖЭЭ
Эгчид нь архи өгсөн хэмээн бусдын биед хөнгөн хохирол учруулсан өсвөр насны хүүхдийн үйлдсэн гэмт хэргийг ялаас чөлөөлжээ.
Тодруулбал, Өсвөр насны шүүгдэгч Х нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Э-г төрсөн эгчид нь архи өгсөн байна гэх шалтгаанаар цохих, өшиглөх зэргээр халдаж хохирогчид 2 нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, уруул, баруун бугуй, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн үйл баримтад дүгнэлт хийн, өсвөр насны шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийг ялаас чөлөөлж шийдвэрлэв.









