Хүмүүжигчдийн ар гэрийнхэн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн үйлдвэртэй танилцлаа

админ
2023 оны 1 сарын 21

Arslan.mn

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албанаас санаачлан хэрэгжүүлж буй “Эерэг харилцаа, шуурхай үйлчилгээ” аянд 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги нэгдлээ. Энэ хүрээнд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулж, олон нийтэд байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулж, шуурхай үйлчилгээ үзүүлж ажилласан бөгөөд иргэн, аж ахуй нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудыг уг аянд нэгдэхийг уриаллаа.

Мөн Дотоод хэргийн их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Идэр дээд сургуулийн оюутнууд, хүмүүжигчдийн ар гэрийнхэнд ангийн үйл ажиллагаа, ажил, албаны онцлогийн талаар танилцуулжээ.

Энэ үеэр хүмүүжигчдийн ар гэрийнхэнд мэдээлэл өгч, санал, хүсэлтийг нь хүлээн авч, шийдвэрлэн ажиллажээ. Түүнчлэн хамтран ажилладаг хууль сахиулах байгууллагуудын төлөөлөл болох Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёр , гуравдугаар хэлтсийн холбогдох албан тушаалтан, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн алба хаагчид, төрийн бус байгууллагын төлөөлөл, Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгчид, Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хорооны засаг дарга болон холбогдох ажилтнуудад байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл өгч, үйлдвэрлэн гаргаж буй бүтээгдэхүүнээ танилцуулж, цаашид хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар санал солилцжээ.

323938027_892620428443729_5550595843104173200_n

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644211
2 эможи

DR. PRADHAN
2023-01-22 04:17
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

keyboard_arrow_up