УЕПГ: Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр 2022 онд хийсэн ажлын тоон мэдээ

2023 оны 1 сарын 19

Arslan.mnПрокурорын байгууллагаас 2022 онд Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий 32 байгууллагын 10.513 зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавьжээ.

  • Зөрчлийн хэргийн 99.9 хувийг эцэслэн шийдвэрлэсэн.  

Прокуророос давхардсан тоогоор нийт 2.698.521 зөрчлийн хэрэгт хяналт тавьж ажилласан нь өмнөх оны мөн үеэс 33.4 хувиар өссөн байна. Зөрчлийн хэргийн 75.8 хувь нь Нийслэлд, 24.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Нийт зөрчлийн хэргийн 99.9 хувийг эцэслэн шийдвэрлэсэн байна.

  • Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэрэгт үндэслэлгүйгээр оногдуулсан шийтгэлийг зөвтгүүлж, зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдол  өмнөх оны мөн үеэс 4.4 дахин өсөв.

Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэрэгт үндэслэлгүйгээр оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар 1605, өөрчлөлт оруулахаар 2646 дүгнэлт бичиж шүүхээр шийдвэрлүүлэн зөрчигдсөн эрхийг сэргээсэн байна.

  • Прокурор эрх бүхий албан тушаалтны гомдол, мэдээллийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан 1325 шийдвэрийг хүчингүй болгожээ.

Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан 55.979 шийдвэрийг прокурор хянаж, үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн 1325 шийдвэрийг хүчингүй болгон Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлүүлсэн байна.

  • Зонхилон үйлдэгддэг зөрчлийн хэргийн гаралт өсөж, зарим төрлийн зөрчлийн хэрэг багагүй хувиар буурчээ.

2022 ондГамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 271 үйлдэгдсэн нь өмнөх оноос 90.3 хувиар буурсан байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 79.327 удаа үйлдэгдсэн нь 30.1 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 5781 удаа үйлдэгдсэн нь 22.7 хувиар, Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах зөрчил 2365 удаа үйлдэгдсэн нь 12.5 хувиар, Хүний биед халдах зөрчил 17.248 удаа үйлдэгдсэн нь 11.8 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 10.245 удаа үйлдэгдсэн нь 5.7 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр хувьтай байна.

  • Зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулахаар олгосон прокурорын зөвшөөрөл 72.2 хувиар өссөн байна.

Прокурор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүний халдашгүй байх эрхийг хангах зорилгоор эрх бүхий албан тушаалтны тодорхой ажиллагаа хийх тухай 8168 саналыг хянаж, зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэсэн байна. Нийт олгосон 8134 зөвшөөрлийн 0.5 хувь нь орон байранд үзлэг хийх, 13.4 хувь нь мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах, 85.9 хувь нь хүний биед шинжилгээ хийлгэх, 0.02 хувь нь хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах ажиллагаа явуулахад олгосон байна.

  • Прокурор зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор 628 шалгалт хийсэн байна.

Прокурор зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийт 628 шалгалт хийхэд 11.508 зөрчил илэрч, холбогдох байгууллагуудад 304 прокурорын шаардлага бичиж хүргүүлэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авчээ.

Эх сурвалж: https://prokuror.mn/
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644196
0 эможи

УЕПГ
улсын ерөнхий прокурорын газар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up