ЦЕГ: “НОГООН БҮС” төслийн камерийн нэгдсэн төвийг байгуулснаар гэмт хэрэг, зөрчил 48.6 ХУВИАР БУУРСАН

2023 оны 1 сарын 19

Arslan.mn

“Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны 2023 оны сургалт, зөвлөгөөн” өнөөдөр /2023.01.18/ эхэлж, батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдлага, аймаг, дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн 86 удирдах албан тушаалтнууд Чингэлтэй дүүрэгт хэрэгжиж буй “Ногоон бүс” төслийн камерын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.Arslan.mnЧингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, Цагдаагийн газар хамтран иргэдийн аюулгүй, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор өнгөрсөн оны 10 дугаар сард Чингэлтэй дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар “Камерын нэгдсэн төв”-ийг байгуулсан юм.Arslan.mnИйнхүү тус дүүргийн 1-3 дугаар хороог ногоон бүс болгон нийт 178 цэгт 441 камер тавьж, бүрэн ашиглалтад оруулсан. Дээрх “Ногоон бүс” төслийн камерын нэгдсэн төвийг байгуулснаар гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл өмнөх үеэс 48.6 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.Arslan.mn

Мөн телехяналтын нэгдсэн төвөөс гадна дүүргийн цагдаагийн газрын дарга, хороодын хэсгийн байцаагч нар ажлын өрөөнөөс өөрийн хариуцсан нутаг дэвсгэрийн камерыг бүрэн хянаж үйл ажиллагаандаа ашиглах боломжтойгоороо онцлогтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644195
1 эможи

Ariunbold
2023-01-21 23:04
Гэдэс гүзээгээ түнтийлгэсэн авлигач цагдаа нарын зогсож байгааг хараарай
keyboard_arrow_up