102 алба хаагч ФИЛИППИН улсад 2 сарын хугацаатай 100% тэтгэлэгтэйгээр суралцахаар боллоо

2023 оны 1 сарын 18

Arslan.mnМонгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын санаачилгаар цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг чадавхжуулах, нийгмийн баталгааг хангах, суралцах нөхцөл боломжийг хангах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг хангаж “Филиппин Улсад англи хэлний вакумжуулсан сургалтад” суралцуулах сонгон шалгаруулалтыг Цагдаагийн ерөнхий газрын албан ёсны цахим хуудсанд нээлттэйгээр байршуулсан.

Цагдаа, дотоодын цэргийн 183 алба хаагч суралцах хүсэлтээ гарган материалаа ирүүлснийг хүлээн авч Хууль зүй, дотоод хэргийн яамны хурлын зааланд энэ оны 01 дүгээр сарын 17-ны өдөр сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа. Сонгон шалгаруулалтад оролцсон 183 алба хаагчаас 102 алба хаагч тэнцэж энэ оны 02 дугаар сараас эхлэн Филиппин Улсад 2 сарын хугацаатай 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах эрх нээгдлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тус сонгон шалгаруулалтын үеэр алба хаагчдыг чадавхжуулах, мэргэшсэн алба хаагч бэлтгэх зорилгоор дээрх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж, сургалтад хамрагдаж ирсэн алба хаагчдыг дотооддоо дахин сургах, цаашлаад Америкийн Нэгдсэн Улсад Хар тамхи, Мөнгө угаах гэмт хэрэг мөрдөн шалгах чиглэлээр мэргэшсэн мөрдөгч бэлтгэх сургалтад хамруулахаар зорин ажиллаж байгаа талаараа илэрхийлэн  алба хаагчдын тулгамдаж буй асуудал болон санал хүсэлтийг сонсож, Хууль зүй дотоод хэргийн яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч мэдээлэл өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644184
1 эможи

BAT
2023-01-23 05:58
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

keyboard_arrow_up