Хүүхдийн 100,000 төгрөгийг авах эсэх мэдээллийг энэ сарын 20-ны дотор мессэжээр илгээнэ

2023 оны 1 сарын 16

Монгол Улс нийт хүүхдийнхээ 91 хувьд сар бүр 100,000 төгрөг олгохоор болсон. 

Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хэсэгт багтсан эсэхээ өнөөдрөөс ehalamj.mn болон e-mongolia.mn-ээс шалгах боломжтой гэж буй.

Гэвч e-mongolia.mn дээрх 

  • Хүүхдийн мөнгө авах
  • Хүүхдийн мөнгө олгож байгаа эсэх тодорхойлолт гэсэн хэсэг нь "Түр засвартай" байна.

Харин ehalamj.mn системд нэвтэрч үзэхэд Хүүхдийн мөнгө гэсэн хэсэгт тодорхой мэдээлэл алга байв.

Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Зайнаас зөвлөн туслах төвийн лавлах утсаар холбогдон тодруулахад "Хүүхдийн мөнгө авах эсэх мэдээллийг ehalamj.mn, e-mongolia.mn-д бүртгэлтэй утасны дугаараар илгээнэ. Хэрэв энэ сарын 20-ны дотор мессэж очоогүй бол тухайн өрхийн хүүхэд мөнгөн тэтгэмж авахгүй гэж ойлгоно" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
2
confuse an post
1
angry an post
10
644157
14 эможи

Байгалмаа
2023-01-17 01:32
Яагаад ингэж ялгаад байгаа. Амьдрахын төлөө явж байгаа болохоос нууж хааж идээд цадаад байгаа юм алга. Хүүхдмйн мөнгөө ялгахгүй өгөөч.
Иргэн
2023-01-16 23:53
Байр машин байнгийн тогтмол орлогтой 2ла ажил төрөл хийх боломжтой хүмүүс бол өөрсдөө больчих оо. Байгадаа сэтгэл ханадаггүй хүний шунал гээч нь л бхда . Мань мэт шиг ганц хүний цалингаар 7 ам тэжээгээд дээр орох оронгүй түрээсээр эцэг эхээс өвлөсөн өв хөрөнгөгүй хүмүүс чимээгүй бхад . Өчнөөн саяын машин уначаад байр савтай бж үхэл алдаад авах гээд орилоод бга хүн бна
Иргэн
2023-01-16 23:24
Хүүхдийн мөнгөнөөс гадна ТЗ-6 аар цалинждаг агентлагт ажилладаг хүмүүсийн цалин бараг нэмэгдсэнгүй.Яам тамгын газрынхны цалин бараг 400000-500000 аар нэмэгджээ.Яахаараа ингэж иргэдээ ялгаварладаг байнаа???Яаманд ажилладаг мэргэжилтэн , ахлах мэргэжилтэнгүүд том ходоодтой,доод газруудынх нь хүмүүс жижиг ходоодтой юм уу!
Зочин
2023-01-16 17:27
Ямар шалгуураар хасаж бга юм бэ төсвийн байгуулагад ажилладаг бүх орлого нь нийлээд сая гаран төгрөг өрх толгойлсон хүний хүүхдүүд хасагдах нь шударга байдал уу
keyboard_arrow_up