Б.Мөнхтөр: Макао чөлөөт бүс дэх казиногийн АТМ-аас их хэмжээний мөнгө авсан уу гэх асуултад ХАРИУЛАХ БОЛОМЖГҮЙ

2023 оны 1 сарын 16

Arslan.mn

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна.

Хөгжлийн банкнаас авсан нийт зээлийн 7.2 сая ам.долларыг зориулалт бусаар зарцуулсан. Үүнээс 1.5 сая ам.долларыг хувьцаа эзэмшигч Б.Мөнхтөр өөрийн данс руугаа шилжүүлж, хувийн хэрэгцээндээ зарцуулсан байна. Мөн хамаарал бүхий этгээд болох “Нэхээсгүй эдлэл” ХХК, Атар өргөө ХК, Бэрэнтрэйд ХХК-ийн зээл, зээлийн хүүгийн төлөлтөд 5.7 сая ам.долларыг зарцуулсан нь нотлогджээ.

Энэ талаар Хөгжлийн банкнаас зээл авч, гангийн үйлдвэр барьж буй “Бэрэн” группийн зээл олгосон шат дамжлагууд, зээлийн зарцуулалтын талаар хэлэлцлээ. Б.Мөнхтөр захирал Сингапур, Макаогийн казиногийн бэлэн мөнгөний машинаас их хэмжээний бэлэн мөнгийг хэд хэдэн удаа авсан байна.

Хурлыг даргалж буй Н.Энхбаяр сонсголын үеэр Б.Мөнхтөр захиралаас мөрийтэй тоглодог эсэх, тухайн үед сайд байсан Т.Бадамжунайг таних эсэх талаар асуухад Тэрбээр, "Би мөрийтэй тоглодоггүй. Банкны гүйлгээгээ шүүхэд шалгуулж батална. Т.Бадамжунай сайдыг танина. Энэ хүн манай нутгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Бид Сингапурт тааралдсан" гэв.

Харин Хөгжлийн банкны Зээлийн газрын ахлах мэргэжилтэн Цолмонгийн өгч буй мэдээллээр,

“Бэрэн” группийн зээлийн хүсэлтийг судлаад, зээлийг олгох нь эрсдэлтэй гэж би дүгнэсэн гэв.

"Бэрэн" группийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтөр, “Манай улсад гангийн үйлдвэр үнэхээр хэрэгтэй. Яагаад манай компанид зээл олгосон талаар ярьж байна. Бид гангийн үйлдвэр барихаар зээл авсан нь үнэн. Үүнээс өмнө бид хэд хэдэн үйлдвэр барьсан байв. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлага бий. Архангай, Эрдэнэт хотод тус бүр нэг үйлдвэр барьсан. Эдгээрт арматурын түүхий эдийг бэлддэг юм.  Одоо бидний барьж буй үйлдвэрийн явц маш сайн буюу 85 хувьтай байна. Хөгжлийн банкнаас авсан 22 сая ам.долларын зээлийг бид зориулалтын дагуу зарцуулсан. Групп компани тул охин компаниуд дунд гүйлгээ хийсэн удаа бий.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
644156
1 эможи

ард
2023-01-16 13:35
энэ өлөн гоё ярьсан хулгаачуууд улс орныг хоослох шигл болжииндооо цаазлууо таарна бүгдиин хүүхдиин мөнгөөөч өгч чадахгүй улс болжииндооо чааваас
DR. PRADHAN
2023-01-16 13:16
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. PRADHAN
2023-01-16 13:16
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up