ҮЙЛ ЯВДАЛ: “Угаартсаар байх уу, Улаанбаатарчууд аа” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулна

2023 оны 1 сарын 16

Төрийн ордонд

09:00 цагт Хөгжлийн Банкны асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна.

10:00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.

Туурган хивсний дэргэдэх студид

12:30 цагт Төсвийн шинэчлэлийн хуулийн төслүүдийг УИХ-ын даргад өргөн барих талаар Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн бусад гишүүний хамт хэвлэлийн хурал зохион байгуулна.

ЭМЯ-ны гадаа

11:00 цагт иргэн О.Энхмаа Геронтологийн эмнэлгийн асуудлаар мэдээлэл хийнэ.

АШУҮИС-ийн НЭМС-ийн Эрдмийн Өргөө танхимд

11:00 цагт Эрүүл мэндийн сэтгүүлчдийн "Вакцин" клубээс “Угаартсаар байх уу, Улаанбаатарчууд аа” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулна. 

ТЕГ-ын үүдэнд

11:00 цагт сэтгүүлч Х.Ган-Ялалт УИХ, сайд нар хамаарал бүхий хүмүүсийнхээ 70 гаруй компаниар дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй гэмт үйлдлийн шинжтэй 1,000 гаруй хуудас баримт, материалыг Тагнуул, Цагдаа, АТГ-т хүлээлгэн өгч, мэдээлэл хийнэ.

Шүүхийн Ерөнхий Зөвлөлд

11:30 цагт Хөгжлийн Банкны 87 хэрэг шүүх рүү шилжсэнтэй холбогдуулан эдгээр шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулах саналыг сэтгүүлч нар Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлнэ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644152
0 эможи

Гумбаа
2023-01-17 14:15
Орон сууцны цогцолборуудыг барьж байж утаагүй бно гэдэгийг ягаад ойлгохгүй байгаа юмуу . Эсвэл монголчуудыг 5 сая хүн амтай хэрхэвч болгож болохгүй домог яриашиг дийлэнх ард иргэд нь гэр хороололдоол аж төрөх ёстой гэдэг байр суурьнаас ханддаг учир амнаас нь сайжруулсан түлш , утаагүй түлш гээд мэгзэм болтлоо уламжлагдаж дээ.
keyboard_arrow_up