Ерөнхий сайдын “сум” БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийг чиглэжээ

2023 оны 1 сарын 13

Arslan.mn

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ улсын тусгай хамгаалалттай газруудад аялал жуулчлалын зориулалттай газар ашиглах эрхийг мөн л өмнөх сайд нарынхаа жишгийг даган хаалттай хэлбэрээр олгож, албан тушаал эрх мэдэлд ойрхон, хөрөнгө мөнгөтэй хүмүүст арилжиж байгаа бололтой.

Тухайлбал, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд салбарын сайдыг шахаж, улсын тусгай хамгаалалттай газарт газар авсан гэх яриа газар аваад байна.

Байгаль орчны сайд улсын тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрхийг олгохдоо МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн арын албыг залгуулдаг шар Батзаяаг өөрийн орон тооны бус зөвлөхөөр томилж, улмаар газрын арилжааг явуулж байна гэх яриа яамны ажилчид дунд гарсан нь үнэний ортой  бололтой.

Жирийн иргэн газар ашиглах хүсэлт өгөөд 2-10 жилийн хугацаанд нэг ч газар ашиглах эрх олж авч чаддаггүй нь бодит үнэн.

Богдхан уулын хамгаалалтын захиргаанд жирийн иргэдийн хэдэн мянган өргөдөл хүсэлт дараатай байгаа нь нууц биш. Гэтэл өнөөдрийг хүртэл эрхэм сайд нээлттэй, ил тод газар олгох ажиллагааг явуулахгүй, арын хаалгатай мөнгөтэй эрх мэдэлтэй хүмүүст газар олгож байгаа тухай мэдээлэл МАН-ын Засгийн газарт итгэх итгэлийг улам унагаж байна.

Саяхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинээр томилсон сайд нараа УИХ-д танилцуулахдаа тус яамны газар зардаг хурган дарга нарыг зарлана гэж мэдэгдсэн.

 Мэдээж, газар олгох эрх мэдэл ганцхан Байгаль орчин аялал жуулчлалын сайдад байдаг тул сайдаасаа эхлээд зарлах биз. Тэгэхгүй бол УБТЗ шиг Авлигын толгойг нь тасдахгүй гар хөлийг нь тасдаад ард түмэндээ ахин жүжиг тоглоод яахав дээ.

Эх сурвалж: toim.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644139
0 эможи

Зочин
2023-01-16 15:37
Ерөнхий сайд минь иймэрхүү хулгайч нараас маш хурдан салаарай
DR. PRADHAN
2023-01-13 18:32
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин
2023-01-13 15:58
иймэрхүү хувалзнуудаа зайлуулаачээ
keyboard_arrow_up