“Бумбын шовх” ХХК нь дунд голруу их хэмжээний ХАЯГДАЛ УС цутгаж байжээ

2023 оны 1 сарын 13

Arslan.mn

Олон нийтийн сүлжээнд Дунд голруу их хэмжээний хаягдал ус цутгаад байна гэсэн мэдээллийг Туул голын сав газрын захиргаанаас шалгахад ХУД-ийн 15-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Глобал таун” хотхоны суурийн ухлагын усыг “Бумбын шовх” ХХКомпани нь Усны тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан  ашиглуулах дүгнэлт, зөвшөөрөл гаргуулаагүй шавхалтыг хийж байсан зөрчил илэрсэн.

Дээрхи зөрчлийг холбогдох хууль журмын дагуу шалгуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны салбарын хяналтын газар болон Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст хүсэлт гарган холбогдох арга хэмжээг авч хамтран ажиллаж байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644127
0 эможи

Зочин
2023-01-14 22:32
Хятадууд л ингэдэг байсан
Зочин
2023-01-13 23:12
Дандаа заваан юм хийцгээж байх юм? Үйлийн үр гэж бий шүү!!!
keyboard_arrow_up