Цасанд суусан 17 машиныг татан гаргаж, 56 хүний аюулгүй байдлыг хангажээ

2023 оны 1 сарын 13

Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгийн зүүн, говь аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Төв аймгийн Эрдэнэ, Дорнод аймгийн Баянтүмэн, Говь-Алтай аймгийн Цогт сум, болон нийслэлийн Налайх, Багануур дүүрэгт цасанд суусан зургаан удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад иржээ.

Тухайлбал, алба хаагчид Хэнтийн Цэнхэрмандал сумын нутаг, “Залаатын даваа” гэдэг газар таван зорчигчтой “Бонго-3” загварын ачааны машиныг, буцах замдаа “Цагаан давааны хөтөл” гэдэг газар цасанд суусан 38 зорчигчтой, 11 автомашиныг татан гаргасан байна.

Төв, орон нутгийн Онцгой байдлын газрын алба хаагчид нийт 17 машиныг цаснаас гаргаж, 56 хүний аюулгүй байдлыг хангажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644115
0 эможи

keyboard_arrow_up