Улсын хилийн зурвас самар түүж байсан иргэдэд ХАРИУЦЛАГА ТООЦЖЭЭ
2023 оны 1 сарын 12
Иргэд Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ аймгийн Ерөө, Түшиг, Дорнод аймгийн Халхгол сумдын нутаг дэвсгэрт улсын хилийн зурвас газарт зөвшөөрөлгүй нэвтэрч, хуш модны самар бэлтгэх зөрчил гарах болжээ.
Торуулбал, хилчид нэгдүгээр сарын 06-11-ний өдрүүдэд дээрх газруудад самар түүж байсан автомашин, морин уналгатай нийт 84 хүнийг илрүүлж, хуулийн дагуу шийдвэрлэлээ.
Улсын хилийн шугамнаас нааш 15 км газрыг дотор улсын хилийн бүс зурвас гэх бөгөөд хилийн зурвас даван нэвтрэхийг хуулиар хориглодог байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

2








644108
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс