СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Гачуурт ХХК”-д ажиллаж байсан 24 настай эрэгтэй бутлуурын машинд гараа таслуулж нас баржээ

2023 оны 1 сарын 12

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг гэх газарт байрлах Гачуурт ХХК-ний газар тариалан, мал аж ахуйн төвийн ажлын байранд ажлаа хийж байсан нэг иргэн амиа алджээ.

Хэргийг тодруулбал, энэ сарын 11-ний өдрийн 17 цагт цагдаагийн байгууллагын тусгай дугаарт баруун гар тасарч, зүүн гар нь гэмтсэн хүн ирж нас барлаа гэх мэдээлэл бүртгэгдсэн байна. Уг мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад тус сумын нутагт оршин суудаг эрэгтэй 24 настай Ж.Г нь Гацуурт ХХК-ний будаа бутлуурын хэсэгт ажиллаж байх явцдаа хувцас нь орооцолдож, бутлуурын машинд нь баруун гар нь тасарсан харамсалтай хэрэг гарчээ.

 Ажлаа хийж байгаад хүндээр бэртсэн ажилтанг сумын эмнэлэгт хүргэж, эмчилгээ хийлгэсэн боловч шархаа даалгүй нас барсан байна. Уг хэргийг Сэлэнга аймгийн цагдаагийн газарт хэрэг бүртгэл нээн шалгаж байгаа бөгөөд хяналтын камерийн бичлэгт үзлэг шалгалт хийж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
644101
1 эможи

Чинбатын нүгэл нүдээрээ гарч байна
2023-01-12 13:42
Гуйлагчин удмаас хууль бусаар хөрөнгөжсөн ацны үснүүд ар араасаа л далд орно
keyboard_arrow_up