Налайх дүүрэгт 103 камерыг шинээр суурилуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэн ажиллаж байна

2023 оны 1 сарын 12

Arslan.mn

Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс Налайх шуурхай удирдлага хяналт, мэдээллийн төв, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран Нийслэлийн төсвийн 440.0 сая төгрөгийн хөрөнгөөр “Бодь электроникс” ХХК-аар БНСУ-ын “Hanwha Techwin” компанийн “Hanwha” брэндийн хиймэл оюун ухаан, ухаалаг системд суурилсан 45, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 60,0 сая төгрөгийн санхүүжилтээр “IT ZONE” ХХК-аар Данийн Вант Улсын AXIS брэндийн 16, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг мал нядалгааны газар, мах боловсруулах үйлдвэр, арьс, шир түүхий эд худалдан борлуулдаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын өөрсдийн 32.0 сая төгрөгийн санхүүжилтээр БНХАУ-ын шөнийн тусгалтай тусгай зориулалтын 42, нийт 103 ширхэг камерыг тус тус шинээр суурилуулан, ашиглалтад оруулаад байна.

Эдгээр камеруудыг удирдлагын нэгдсэн хяналтын системд шилжүүлснээр  дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, орон байр, мал хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох ач холбогдолтой юм.Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644075
0 эможи

keyboard_arrow_up