Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурлыг 24-нд товлолоо
Өнгөрсөн оны аравдугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хоёр хүүхэд хүнд гэмтээж, долоон машин мөргөж зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг /2023.01.11/ боллоо.
Шүүх бүрэлдэхүүн яллагдагч Ч.Маралмаад холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурлыг энэ сарын 24-ны өдрийн 11:00 цагт товлолоо. Шүүх хуралд Ч.Маралмаа хохирогч охины биед хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлтийг эсэргүүцэж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хүсэлтэй байгаагаа уламжилжээ.
Прокурорын байгууллагаас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтаар яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа билээ. Түүнд хилийг хориг тавьж, батлан даалтад гарган мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.









