Телевизээр эд мөнгөний хонжворт сугалаа, бараа бүтээгдэхүүн үнэ хаялцуулан худалдах нэвтрүүлгийг хоригложээ

2023 оны 1 сарын 12

Arslan.mn
Телевизээр эд мөнгөний хонжворт сугалаа явуулах, бараа бүтээгдэхүүнийг студид байрлуулан үнэ хаялцуулах, дуудлага худалдаа зохион байгуулах хэлбэрээр худалдан борлуулах нэвтрүүлэг гаргахыг хоригложээ.

Харин эд мөнгөний хонжворт сугалаа худалдан борлуулах нэвтрүүлэгт сугалааны тохирлыг дамжуулах нь хамаарахгүй аж.

Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос/ХХЗХ/ телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд эд мөнгөний хонжворт сугалаа худалдан борлуулах хэлбэрийн нэвтрүүлгийг нэгдүгээр сарын 9-ний дотор зогсоох мэдэгдэл хүргүүлсэн байна.

Тус газарт иргэдээс телевизүүдээр эд мөнгөний хонжворт сугалаа сурталчлан борлуулсан нэвтрүүлэг ихээр хийж байгаа нь соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх үүргээ гүйцэтгэхгүй байна гэсэн гомдол тасралтгүй ирсний дагуу журамдаа өөрчлөлт оруулжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644064
2 эможи

Зочин
2023-01-12 21:16
Ашгүй дээ.ашгүй
зочин
2023-01-12 08:29
маш зөв ёстой бүдүүлэг сугалаа нэрийн дор луйвар шахуу юм явагддаг хэдэн мэргэжлийн бус юмнууд буруу зөрүү яриатай хүмүүсийн сэтгэл зүйг ашиглаж мөнгө олох арга шиг ёстой хориглох инь зөв
keyboard_arrow_up