“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн газрын захирал асан Х.Нурлатыг суллаж, хилийн хориг тавьжээ
2023 оны 1 сарын 11
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлатыг 2022 оны арванхоёрдугаар сарын 12-нд цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан талаар бид өмнө мэдээлж байсан.
Эх сурвалжийн мэдээлснээр, цагдан хорих шүүхийн шийдвэр гарсны маргааш нь түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар суллаж, хилийн хориг тавьжээ.
Мөн хэрэгт холбогдсон бусад хүнтэй уулзахыг хориглосон байна.
Ташрамд дурдахад, "Х.Нурлатын хамаарал бүхий компани нь Казахстан улсын Алматы хотод тансаг зэрэглэлийн орон сууцны хороолол барьсан гэдэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа"-г Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?






1



1
644053
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс