У.Цогтбаяр: Ерөнхий сайд ард түмэнтэйгээ “хамт тэмцье“ гэдэг үг ямар их хэлдэг юм бэ. Шүгэл үлээж байгаа бол үлээсэн шиг үлээ

2023 оны 1 сарын 11

Arslan.mn

УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооноос "Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл - нийгмийн зөвшилцөл" чуулга уулзалтыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна. 

Тус хэлэлцүүлэгт, үе үеийн сайд, дарга нар, эрдэмтэн судлаачид, жагсагчдын төлөөлөл болсон 500 гаруй хүн оролцож байна.

Энэ үеэр жүжигчин У.Цогтбаяр "Жагсагчдын тэмцэл улам өргөжсөөр байна. Бид эхлээд нүүрсний хулгайгаар 40 их наядыг алдсан талаар ярьж байсан бол өнөөдөр энэ дүн 70 их наядаар яригдаж байна. Үүнийг учир мэдэх эрдэмтэн, судлаачид хүртэл баталж байна.

3000 төмөр замчдын шударга хөдөлмөрийг талаар болгосон орлогч даргын асуудал гарч ирлээ. Ямар хүн дээр нь гүйцэтгэх ажиллагаа явуулсан бичлэг нь цацагдаад ямарыг нь гаргахгүй байгаа юм бэ. 

Хилээр 17 мянган машин гарчихаад байхад хяналтын 5 байгууллага юу хийж байсан юм бэ. Хэн нь ч ажлаа хийгээгүй байна. Дарга нар нь бүгд шалгагдах ёстой, бүгд шоронд явах ёстой. 

Ерөнхий сайдаа ард түмэнтэйгээ хамт тэмцье гэдэг үг ямар их хэлдэг юм бэ. Шүгэл үлээж байгаа бол үлээсэн шиг үлээ. Амандаа шүгэлээ зуугаад хамаг чадлаараа үлээ. Өөр юу хүлээж, хүсээд байгаа юм бэ." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644049
3 эможи

Зочин
2023-01-11 22:43
оюунэрдэнэ ийг дэмжиж байгаа шүү.жүжиг тавихаа боль
Зочин
2023-01-11 22:03
Хөлсний шантаажчин энэний худал хуурмаг барагдахгүй ЭБЭ ХУРЦ нарийнхөлсний хүн ахиухан юм олж авахнээ элдвэлсэн шуналтай жүжгээ тонил
Зочин
2023-01-11 16:50
Энэ Цогтоо гэдэг сармагчин юу л хуцаад байдаг юмбэдэа.
keyboard_arrow_up