Хумхаа өвчний халдвар авч, биеийн байдал нь хүнд байсан энхийг сахиулагч НАС БАРЖЭЭ

2023 оны 1 сарын 11

Arslan.mn

Өмнөд Судан улсад эхнийг сахиулах үүрэг гүйцэтгэх хугацаандаа хумхаа өвчний халдвар авч, эх орондоо ирэн, эмчлүүлж байсан алба хаагч нас барсан харамсалтай явдал болсон талаар бид өмнө мэдээлсэн.

Тодруулбал, Суданаас ирсэн 9 энхийг сахиулагчаас хумхаа илэрч, 22 настай залуу амиа алдаж, нэг залуу ухаангүй байсан билээ.

Тэгвэл албаны эх сурвалжаас тодруулахад биеийн байдал нь хүнд байсан офицер нас баржээ.

Энэ талаар өмнө Цэргийн төв эмнэлгийн дарга-Ерөнхий эмч хурандаа Б.Энх-Од" Өнгөрөгч сард эх орондоо ирсэн цэргийн багийн есөн алба хаагчаас хумхаа өвчин илэрч Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэнээс долоо нь бүрэн эдгэрсэн. Харамсалтай нь нэг цэргийн алба хаагч энэ өвчний хүндрэлээр нас барсан. Харин нөгөө нь Цэргийн төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал нэн хүнд байдалтай хэвтэн эмчлүүлж байна" гэж байсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
7
ouch an post
confuse an post
angry an post
1
644047
9 эможи

Зочин
2023-01-12 11:01
Новш юмаа ирхэд нь цаг алдалгүй эмчийн үзлэгт оруулж эмчилгээ хийсэн бол ийм байдалд хүрэхгүй байсан юм. Алив нөгөө сэргээн засах энхийг дэмжигчидын амралт сувилал чинь яасан? Амралт нэрээр хүн авч мөнгө олж байгаа биз дээ. БХЯ, ЗХЖШ-хаан одоо болиоч ээ айлгүй авгай нараа сурталчилж цол гуншин өгч сэвж байхаар аавын хөвгүүдэд жаахан ч сэтгэл гаргаач ээ?
keyboard_arrow_up