Эрээний хил нээснээс хойш 859 хүн хил гарч, БНХАУ-ын 103 иргэн орж иржээ
2023 оны 1 сарын 11
Замын-Үүд боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 8-ны өдрөөс эхлэн нээсэн. Хилээр зорчигчид 48 цагийн өмнө ПСР шинжилгээ өгч, сөрөг хариу гарсан байх шаардлагатай. Гэвч Хятадын талаас орж ирэх зорчигчид шинжилгээ өгөхгүй, асуумж бөглөх байдлаар зохицуулжээ.
Хил нээгдсэн өдрөөс хойш Монгол Улсын 246 иргэн, БНХАУ-ын 103 иргэн Замын-Үүд хилийн боомтоор орж ирсэн байна. Харин Монголоос Хятад руу 859 хүн хил гарчээ. Үүний 636 нь Монгол Улсын, 223 нь БНХАУ-ын иргэн байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









644039
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс