Долоон машин мөргөж, хүүхэд гэмтээсэн Ч.Маралмаагийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно
Хоёр хүүхэд хүнд гэмтээж, долоон машин мөргөсөн жолооч Ч.Маралмаад өнгөрсөн сард хилийн хогриг тавьж, яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Тус хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2023.01.11/ 13:30 цагт болно.
Ч.Маралмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад тус тус заасан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татжээ.
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.4-д их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.









