ВИДЕО: Гэрээс нь 7 тэрбум төгрөгийн валют олдсон Б-г дөрвөн зүйл ангиар шалгаж байна

2023 оны 1 сарын 10

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас өнөөдөр УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны даргатай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун "АТГ, цагдаагийн байгууллагын ажлын хэсгээс энэ оны нэгдүгээр сарын 5-нд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хойшлуулшгүй ажиллагаа явуулж, нэгжлэгээр яллагдагч "Б" болон хамаарал бүхий этгээдүүдийн гэр орон сууцнаас 7.3 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний дөрвөн төрлийн валютыг бэлнээр хураан авсан.

Мөн зургаан орон сууцны үл хөдлөхийн гэрчилгээ болон бусад эд зүйлсийг хураан авсан. Хэргийн холбогдогч Б-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.6 /мөнгө угаах/, 18.3 /татвар төлөхөөс зайлсхийх/, 22.10 /үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 22.4 /хахууль авах/ гэсэн зүйл ангиар шалгалтын ажиллагааг явуулж байна.

Б-д өчигдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өчигдөр авсан. Цаашид хамтарсан ажлын хэсэг хэргийн нотлогдвол зохих бүрэн дүүрэн тогтоох, хуулийн дагуу хэргийг шуурхай шийдвэрлэхээр прокурорын хяналт дор ажиллаж байна" гэсэн мэдээллийг өгөв.

Мэдээллийн дараа прокурорын зөвшөөрлөөр С.Батдөлийн гэрт хойшлуулшгүй ажиллагаа явуулсан бичлэгийг нийтэд үзүүллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644023
0 эможи

Зочин
2023-01-10 16:44
ингэж ил мэдээлэх хэрэгтэй, бараг зүгээр байхад нь барьж аваад хэлмэгдүүлсэн юм шиг шаагаад зогсож байна лээ шүү
keyboard_arrow_up