Маргааш 30 шинэ автобусыг Замын-Үүдээс Улаанбаатарт авч ирнэ

2023 оны 1 сарын 10

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд энэ онд БНХАУ-аас 224 автобус авахаар болсон.

Үүний 100 нь энэ сард орж ирэх учиртай. Өчигдрийн байдлаар 18 автобусыг Замын-Үүдэд оруулж ирсэн, өнөөдөр үдээс хойш дахин 30-ыг оруулж ирэхээр ажиллаж байгаа хэллээ. 

Мөн тэрбээр "Маргааш өглөө эхний 30 автобусыг Замын-Үүдээс Улаанбаатар руу татан авна" гэлээ.

Эдгээр автобус энэ сарын 2-нд Эрээний хил дээр ирсэн. Хэрэв хил гааль дээр асуудал үүсэхгүй бол нэгдүгээр сарын 10-нд Монголд авчирч, 15-наас үйлчилгээнд явуулахаар төлөвлөж буйгаа нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээлж байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644020
1 эможи

keyboard_arrow_up