Цэргүүдээр ажил хийлгэж, цалинг нь авдаг 167 дугаар ангийн УДИРДЛАГЫГ ШҮҮНЭ

2023 оны 1 сарын 10

Авлигатай тэмцэх газраас хугацаат цэргийн албан хаагчдыг хууль бусаар ажиллуулж, цалинг нь өөрсдөдөө авдаг байсан Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн удирдлагуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, өнгөрөгсөн долоодугаар сард Өмнөговь аймгийн зэвсэгт хүчний 167 дугаар ангийн цэрэг барилгын 15 давхраас унаж нас барсан хэрэг гарсан.

Хэргийг шалгах явцад захирагчийн нэгдүгээр орлогч н.Баяраа штабын даргаар ажиллаж байх үедээ албан тушаалаа урвуулан ашиглаж талийгаачийг цэргийн ангиас зөвшөөрөлгүй гаргажээ. Ингэхдээ 20 хоногийн хугацаанд барилгын ажил хийлгэж байсан нь тогтоогджээ.

Үүнээс гадна тус ангийн ротын захирагч асан н.Болд-Эрдэнэ албаны бүрэн эрх, давуу байдлаа урвуулан ашиглаж хугацаат цэргийн дөрвөн албан хаагчийг нууцаар гаргаж Өмнөговь аймгийн Даланзадгад суманд барилга дээр ажиллуулж, ажлынх нь хөлс болох гурван сая төгрөгийг хувьдаа авсан нь мөрдөн шалгах явцад тогтоогдсон байна.

Мөн барилга болон тоосгоны үйлдвэрт цэргүүдийг нууцаар ажиллуулж байсан н.Мөнхдөл, н.Амаржаргал нарыг яллагдагчаар татан шүүхэд шилжүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644004
2 эможи

keyboard_arrow_up