Нас барсан тэтгэвэр авагчийн ар гэрийн тэтгэврийг 20%-иар НЭМНЭ

2023 оны 1 сарын 10

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан Монгол Улсын Засгийн газраас Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүлжээ. Хуулийн төслийн онцлох заалтуудаас танилцуулъя.

  • Нийгмийн даатгалын харилцааг зөвхөн Нийгмийн даатгалын хууль тогтоомжоор зохицуулна;
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлгүй санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулан, сангийн тогтвортой байх нөхцөл бүрдүүлнэ;
  • Даатгуулагчийн шимтгэл төлөх, тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлоход итгэлцүүр хэрэглэнэ. Тэтгэврийн зөрүү үүсэхгүй байх эрх зүйн орчинг бүрдүүлнэ;
  • Нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй;
  • Нэрийн дансны орлогыг мөнгөжүүлж, үе шаттай хагас хуримтлалын тогтолцоонд шилжүүлнэ;
  • Мөнгөжүүлсэн орлогын тодорхой хувийг Хуримтлалын нэгдсэн санд байршуулах замаар эрүүл мэнд, боловсрол, орон сууцны санхүүжилтийн эх үүсвэрт зарцуулах нөхцөл бүрдэнэ;
  • Нэрийн дансны мөнгөжүүлсэн орлогын тодорхой хэсгийг хууль ёсны өв залгамжлагчид нь өвлүүлнэ;
  • Нийгмийн даатгалын үйлчилгээ бүрэн цахимжина;
  • Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөж, ирээдүйн нийгмийн баталгааг хангана;
  • Хувийн нэмэлт тэтгэврийн хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөл бүрдэнэ;
  • Тэтгэврийн хэмжээг жил бүр инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлдэг болно;
  • Төлсөн шимтгэлтэй уялдаатай тэтгэвэр авах шударга тогтолцоо бүрдэх эрх зүйн орчин бүрдүүлж, 20-оос дээш шимтгэл төлсөн жил тутамд тэтгэвэр бодох хувийг 2029 оноос нэмэгдүүлнэ;
  • Өндөр насны тэтгэвэр бодох арга сонголттой болно;
  • Нас барсан тэтгэвэр авагчийн эхнэр, эсхүл нөхрийнх нь өндөр насны тэтгэврийн хэмжээг 20 хувиар нэмэгдүүлдэг болно;
  • Тэтгэвэр бодох сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцох дараалсан 7 жилийг 5 жил болгоно;
  • Хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоож буйг зогсоож, иргэдийг хүнд нөхцөлд ажиллуулдаггүй байх эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Урт хугацаанд улсын төсөв болон нийгмийн даатгалын сангийн ачаалал буурна;
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
10
haha an post
6
wow an post
2
yay an post
3
sad an post
8
ouch an post
9
confuse an post
14
angry an post
25
644001
156 эможи

Жавхлан
2025-01-09 13:58
2024 оноос өмнө нас барсан бол 20 хувь нь олгогдохгүй гэж бна блээ, 2029 онд "сан" гэдэг нь байгуулагдаад 20 хувь нь олгогдох болоход мань мэт талийсан байна бхо, өндөр насны тэтгэвэр авагч нас барахад үлдэж байгаа тэтгэвэр авдаг гэр бүлд нь өгчиж болдоггүй юм бх даа, насаараа НД төлсөн шүү дээ, хаа бсан 2029 он бэ????
Зочин
2024-04-27 09:28
Хуулийн хүн нь хүртэл нэмэгдэл олгогдож байгаа мэтээр сурталчлаад байх юм, ерөөсөө уялдаа холбоо алгаа, хэдийгээс эхэлж олгогдох нь тодорхойгүй, 2029 оноос энэ 20 хувь олгогдоно гэвэл би л лав насан өөд болох юм байна.
Ундрах
2024-04-27 09:19
СБД-ийн халамж энэ 20 хувийн нэмэгдэл олгох болоогүй гд материал авахгүй бсан, тэтгэвэр дээрээ 20 хувь нэмүүлж, авсан хүн бна уу?
Одноо
2024-04-01 11:19
Хэдэн онд нас барсан хүн тэтгэвэр өвдөхөд хамрахыг тодорхой болгомоор бна. 20 % өвдөнө тогтмол ярих юмаа хугацааг нь яагаад хэлэхгүй хүмүүст заавал нд дээр очиж асууж чирэгдэл учруулах хэрэггүйшдээ
Зочин
2024-01-01 18:21
Эхнэргүй, нөхөргүй хүн нас барвал үр хүүхдэд нь тэтгэврийг өвлүүлэх хэргтэй шүү дээ.
Зочин10
2023-06-03 15:33
1. Нас барсан иргэдийн ар гэрийн хөгшинд тэтгэвэр өвлөгддөг байх. Нэмэгдэл өгдөг байх. 2.Нас барагсдын 1 жилийн зээлийг улсаас тэглэдэг болох. 3. Биеэр хөдөлмөрлөсөн жилийг арай тусгайлан тогтоомоор байна. ажил хийхгүй мөртлөө НДШ-өндөр төлж өндөр тэтгэвэр тогтоодгийг бодолцмоор.... зарим хүмүүс ажил хийхгүй, Олон хүүхэдтэй болохоор хүүхдүүдээсээ мөнгө авч НДШ таслахгүй, өндөр цалингаар төлөөд явсаар өндөр тэтгэвэр тогтоолгодгийг дахин авч үзмээр.
Оюунчимэг
2023-01-16 19:24
Үлдсэн ахмадад нь 20 хувийг өгөх юм бол өмнө нь нас барсан хүний нэгэнд нь олгоно биздэ насаараа хүнтэй суугаагүй ахмад нас боллоо гэхэд үр хүүхдэд нь 20 хувийгг нь өгвөл хууль тэгш үйлчилнэ
Зочин
2023-01-13 12:45
23 ондоо багтаж тэтгэвэрийн 7 жилээ 5 жил болгоо. Юугаа хүлээгээд байдгийн. Яаралтай. Тэтгэвэрээ үр хүүхдэд нь өвлүүл. Ганц хүүхэдтэй ганц бие хүмүүс яах уу? Наанатай цаанатай бодоцгоо. Зориуд амьдралд ямар ч авцалдаагүй тэнэг хууль баталж байхын. Лойцон дуракууд юмаа.
Ард
2023-01-13 03:41
Тэтгэвэр өвлүүлнэ гэдэг маш зөв Нэг нь өөд болоход гэрэл цахилгаан ус түлш байрны мөнгө бүх л зардал ганц хүн дээр овоордог тул үлдсэн хөгшин нь хүнд байдалд ордог.Хувь хэмжээг нь ядаж 40%хүргэвэл зүгээр байна.
Зочин
2023-01-12 22:54
Тэтгэврийн доод хэмжээ 500.0 гаар тогтоогоод үүн дээр бодогдсон тэтгэврийг нь нэмж олгодог байвал шударга шүү дээ. Ажил хийж байгаагүй нь 500.0к авна биз
Цэрмаа
2023-01-12 21:59
Миний мэдэх нэг цэцэрлэгийн багш эгч яаг тэтгэвэрт гарах гэж байгаад өнгөрсөн.зайлуул нилээн өртэй байсан тул хүүхдүүд нь их л хүнд байдалд орсон.амидрал болон сэтгэл санаа нь.би ч өмнөөс нь их эмзэглэж байсан даа.үүнээс улбаалж зээлийг нь улсаас төлмөөр санагдсан.олон жил шимтгэл төлчихөөд түүнийгээ эргэж хүртэж чадаагүй.ажилдаа сайн.мундаг багш байсан
Цэрмаа
2023-01-12 21:52
Тэтгэвэрийн зээлгүй хүмүүс цөөхөн байх.Гэхдээ 12 сараар зээл аваад төлж чадаагүй өнгөрсөн хүмүүсийн зээлийн үлдэгдэлийг ар гэр нь төлдөг тул.үүнийг нь төлөөд өгвөл зүгээр юм шигээ. Тэтгэвэр өвлөгддөг болно гэж байхийн оронд өөрийг нь төлөөд өгвөл зүгээр болуу.өвлөгдөнө гэхээр хэдэн жил өвлөгдөх юм.20 хувь нэмэлт авах эхнэр нөхөрийн аль нэг нь байхгүй бол үр хүүхэдэд нь тэтгэвэр авах болоогүй тул олдохгүй.заалт ч байхгүй тул зээлийн үлдэгдэл байвал төлөх хэрэгтэй юм шигээ
Зочин
2023-01-12 20:48
Заль мэх гаргаж иргэдээ хорлодогоо болиоо. Та нар хулгайлсаар байгаад бараг бүгд долларын тэрбумтан, триллионтон болцгоосон. Тэтгэвэрт гарч байгаа хүнд нийт хэдэн төгрөгний тэтгэвэр авах боломжтой байна, тэрийг нь тооцож гаргах. Хэрвээ тэтгэвэр авагч тэр мөнгөө авч дуусгалгүй нас барвал үлдсэн мөнгийг нь ар гэрт нь бүтэн олгох.
Zochin
2023-01-12 12:10
Миний аав тэтгэвэрт гарахын 2 сарын өмнө нас барсан. Уул уурхайн салбар бол маш хүнд салбар. 50 гастайд нь тэтгэвэрт гаргамаар байна.
Балт
2023-01-12 10:11
Хувийн тэтгэвэрийн даатгал гэж ойлгогдохгүй юм байна. Хувийн тэтгэвэрийн компани үүсвэл үйл ажиллагааны зардал энэ тэр гээд нөгөө жаахан тэтгэвэрийн тал нь алга болоод өгнө ш дээ. Түүний оронд найдвартай банкинд энэ хувьд шилжүүлэх гээд байгаа хувиар нь хадгалуулдаг хуультай болбол бага ч гэсэн хүү тооцогдоно шүү дээ.
Алтанхучг
2023-01-12 08:59
Тэтгэвэрийн насыг намшлуулмаар бна 45аас дээш насны хүмүүс тэтгэвэргүй ажилгүй нас голлоод ажилд авахгүй эмзэг бүлэг рүү шилжиж бна дах
Zoctin
2023-01-12 08:44
40 jil ajilsan malcfin
Зочин
2023-01-11 22:57
Миний хань 28 жил уул уурхайд ажиллаж маш өндөр төлдөг байсан тэтгвэр тогтоолгохоос 2 жил дутуу нас барсан байдаг хоёр өр нь гэр бүл үр хүүхэд нь үлдээд 28 жил төлсөн татвар нь 250 сая төгрөг улсын орлого болсон иим иим харгис төр харгис ниигэм дээ бид улсаас мөнгө нихээгүй шүү дээ хадгалуулсан мөнгө л авч байгаа биздээ иим над шиг хохирсон хүн маш их бгаа даа бүгд ниилж энэ дээрэмийн хуулиа өөрчилмөөр бна үнхээр гомдолтой бна
Зочин
2023-01-11 22:30
7 жилийг 5 жил болгох нь зүйтэй. Арай их 7 хохироож байна шүү. Юун 2029 он бэ хугацааг наашлуулэх.
Зочин
2023-01-11 22:25
тэтгэвэр тогтоох хувийг өөрчилмөөр бнаа.
Зочин
2023-01-11 21:17
Хүүхд ийн тоогоор жил нэмнэдэгийг адилхан баймаар бна 2020оноос өмнө тогоолгосон хүмүүст хүүхдийн тооны хувийг оруулалгүй тогтоож хохироосон үүнийг нөхөж өгөх хэрэгтэй улсад татвар ндш төлөөгүй хүмүүст 78000төгрөг төлүүлээд өчнөөн хүмүүст тэтгэвэр тогтоосон энэ нь шударга явдал мөн үү
уурхайчны ар гэр
2023-01-11 19:13
Уурхайчдын тэтгэвэрийг насыг эр 50 болгомоор бна маш хүнд нөхцөлд шөнө нойргүй ажиллаж тэтгвэрт гарч чадалгүй нас барж бна
Zuvuu
2023-01-11 19:09
Эрүүл байвал 20 хувь нэмэх нь зөвөө.Зарим хүмүүс хэт шуналтай байх юм.дандаа л ханаж цадахгүй
Чимгээ
2023-01-11 18:33
Тэтгэвэрт гарсан ч гэсэн хүүхдиин тоогоор жилээ нэмүүлмээр бна.хуучин хөдөлмөриин дэвтрийн лавлагас архиваас олдохгүйгээс болж хөгшчүүл олон жилээ алдаж хохирч бна ш дээ
Haran
2023-01-11 17:57
Hanna chin oligtoi zaalt er alga 29 onoos nemeh geseer baital heerhii chemegee dundartal ajilsan hegshid butschih bailgvidee hvvhedee asarch bui ehed egdeg mengee nemmeer sanagddar sarin ariun tsebriin heregseliin vne hvrehgvi menge tetgeberiin zervv arilgana l gene ijil terliin Alban tushaal hasij baisan hvmvvs tetgebert garsan veiin tsalin ylgaataigaas eer eer tetgber abch baina eniig bi sudrag bis gj boddog
ХОХИРОГЧ
2023-01-11 17:50
ДУНДАЖ ЦАЛИНГААС 45 ХУВИАР ТЭТГЭВЭР ТОГТООДОГ . ЭНЭ БАС МАШ БАГА ШҮҮ БАГА ЦАЛИНТАЙ ХҮМҮҮС ТЭТГЭВЭР МАШ БАГА ТОГТООГДДОГ
Шийрэв
2023-01-11 17:46
Нас барсан хүний ар гэрт биш буурайж үлдсэн хөгшинд нь хамт амьдарсан жилээр хувь бодож олгох хэрэгтэй/ жишээ нь 40 жил хамт амьдарсн гэж бодвол 40/ 70 жил гэвэл 70/ Гэх мэт/ бас хэдэн хүүхэд өсгөсөнөөр хувь нэмэж болох/ Тэгвэл гэр бүл салалт гэж бага байх болов уу хүн ам өсөхд маш их хэрэгтэй байх болов уу Мунхаг миний бодол энэ болой
иргэн
2023-01-11 16:45
30-40 жил ажиллаж асар их шимтгэл төлчихөөд тэтгэвэрээ тогтоолгож амжилгүй бурхан болсон хүмүүс маш олон байгаа. Тэр өөрийнх нь хурааж хуримтлуулсан мөнгөнөөс хань ижил үр хүүхдүүдэд нь бага ч гэсэн буцааж өгдөг болоосой.
Мохор
2023-01-11 16:19
Зочин
2023-01-11 15:21
Хүүхдийн мөнгийг бүгдэд нь тэгш өг!!! Хүүхдийнхээ эрхийг зөрчиж , ялгаварлаж болохгүй! Үндсэн хууль зөрчигдөнө!!! Ерөнхийлөнч үгээ хэл!!!
Ундармаа
2023-01-11 14:47
7 жилээр бодуулж хохирсон хүмүүст нөхөж олгох хуулийн буруу заалтаас болж хохироох ёсгүй
Зочин
2023-01-11 14:43
Хүүхдийн тоогоор 1.5% нэмнэ гэсэн журам гарсан ч өмнө нь тэтгэвэрт гарсан хүнийг тооцохгүй гээд өгөөгүй шүү манай ээжид. Тийм байхад одоо энэ журам бас үлгэр байхоо.
Зочин
2023-01-11 14:30
Насаараа 36жил даатгал төлчихөөд тэтгэвэр авах болоход 7жилээр бодож тогтоодог балай юмаа яаралтай өөрчилж 5жил болгохыг шаардаж байна Бүр яаралтай шүү
Зочин
2023-01-11 14:21
Тэжээгчээ алдсаны халамжийг бас нэмэх хэрэгтэй 4 хүүхэдтэй өрх толгойлсон ээжид тэр мөнгө чин хүрэлцэхгүй бна
Зочин
2023-01-11 11:35
Дээрх төслөө хурдан хэлэлцээд ажил болгооч.Юун 2029 он бэ?
Зочин
2023-01-11 11:23
Миний хань улсад 34 жил ажиллаад гэнэтийн ослоор амиа алдсан тэтгэвэрт гарч ч чадаагүй би одоо тэтгэвэрт ханиасаа хойш зээлээ төлөх гэж арай л хоосон хоночихгүй б.на хань бид 2 ипотекийн зээлтэй байсан 10жилийн хань минь 5 жилийг нь төлсөн үлдсэн 5 жилийг нь төлөх гэж хамаг тэтгэвэрийн хэдээ өгөх юм миний хань амьд ахуйдаа нийгмийн даатгал маш өндөр төлдөг б.сан гэтэл оршуулгын зардал ганц сая төгрөг өгсөн бусад 34 жил төлсөн мөнгө нь яах вэ ядаж нэг удаа өрийг нь тэр мөнгөнөөс төлж өгмөөр юм эсвэл тэтгэвэрт гараагүй б.сан ч тэр мөнгөнөөс ар гэр үр хүүхдэд нь тодорхой хувийг олгомоор юм шудрага бус б.на
Зочин
2023-01-11 11:12
7 жилийг 5 жил болгох нь зөв шүү зүгээр байсан хуулийг оролдож байх юмдаа
Өлзийсайхан
2023-01-11 10:27
5 жил байсныг 7 болгочхоод 5 жил болгохгүй гүрийгээд байх юмаа. Пүрэвдорж гишүүнийг гишүүд маань дэмжээд өгөврэй. Итгэж байна шүү.
Нямаа
2023-01-11 10:26
Яанаа ямар тэнэг хууль жаахан хүүхэд тоглож байгаа юм шиг болилдоо Тэтгэврээ нэмэлдээ Наана чинь хүнд хэрэгтэй нэг ч зүйл алга 7 г5 болгоно ч гэх шиг тэртэй тэргүй одоо гарч байгаа улс өндөр гарч байгаа Үхсэний тэтгэврийг нэмнэ гэх шиг галзуу хүний өдрийн тэмдэглэл үү болилдоо Дээр үед хамгийн өндөр цалин авч өндөр татвар төлсөн улсдаа итгэлцүүр хэрэглээч Итгэлцүүр гэдгээ ойлгосон юм уу
zochin
2023-01-11 10:00
20 huwi bish 50huwi nemeh
Zochin
2023-01-11 09:46
eej aaw hoer maani nasaaraa ajilsanii etsest 2, 3jil tetgewer awaad byrhanii orond ochison vldsen tetgeweriin zeeliin hvvhdvvd ni tolj dyysgaad nas barsan hvnd ogdog saya togrogiin bank hyraaj awaj bsan vnheer haramsaltai. iimd vr hvvhdvvded ni owlvvlen vldeedeg bolmoor baina
Зочин
2023-01-11 09:27
Зөв хуулийн төсөл санаачлаад бна. Юуны өмнө 5 жилийн дунджаар тэтгэвэр тогтоох, инфляцтай уялдуулж суурь тэтгэврийг өөрчлөх, ажилласан жилээс хамааруулж нэмэх асуудлаа 2029 оноос биш даруйхан оруулж шийдвэрлэх нь зүйтэй бна өнөөгийн нөхцөлд.
zochin
2023-01-11 09:15
ulsad 36 jil hudulmurlud tetgeweree 7 jiliin dundjaar boduulj togtoolgosniig 5njileer boduulj awmaar bn. 2018 onoos hoish garsan humuusiin tetgeweriig nuhuj uhgui uyma gehd 5 jiliin dundjaar dahin bodoj olgoh hegti bn.hudulmuruu shudarga uneluulmer bn. tasraltgui 36 jil ajillasan
Зочин
2023-01-11 08:47
Тэтгэвэрт гарах нөхцөлийг нь зөөлрүүлэх насыг нь наашлуулах маш их шаардлагатай байна тэтгэвэртээ гарч чадахгүй хэдэн мянган ахмадууд бурханы оронд одож байна шүү дээ арай л хатуу хуультай юм аа
Зочин
2023-01-11 08:20
Эрэгтэй 55 эмэгтэй 50 тэтгэвэр ,Ажилсан жил 28жил байж хөлмөрийн хийж чадахгүй би муу хүмүүс хохироод бна шүү .заалт оруулж өгмөөр бна
Тонирмаа
2023-01-11 08:11
Тэтгэврийг өвлүүлдэг нэг нь бурханы оронд одоход эхнэр нөхөрт нь нэмэгддэг байх хэрэгтэй.Алдарт эхийн одонгийн мөнгийг нэмэх нь зүйтэй шүү.
Sda nart
2023-01-11 08:02
Zuger l tuhai hun hden jil ajilaad za tgd hdn togrog awah yum yaj awhiin sard. Tgd ur huuhduud ni uldeeh talaar bolooshde sda nar
Б.ЭНХЖАРГАЛ
2023-01-11 07:56
Бидний аав 1995 онд өөд болсон түүнээс хойш ээжийтэйгээ хамт байж ямар ч үед нь тус дэм болж байгаад 2022 .11.07д элэгний хорт хавдар гэсэн хүнд өвчний улмаас ээж минь нас барсан юм тиймээс ээжийгээ асарч тойлж байсан хүүхдэд нь тэтгэврийн өв залгамжлах хэрэгтэй шүү дээ
Зочин
2023-01-11 07:46
насаараа татвар төлөөд 1...2... сар аваад нас бараад байншдээ үлдэж байгаа хэдднь өвлүүлдэг болгоочээ
зочин
2023-01-11 07:40
грүh авдаг хүн нд төлөх ёстой юу
Зочин
2023-01-11 07:06
болгохТэтгэврийн 7 жилээр бодсоныг 5 жил , зөрүүг олгох хэрэгтэй
Оюунгэрэл
2023-01-11 07:06
Хүнд нөхцөлтэй ажлаа хэнээр хиилгэх вэ энэ заалтаа хуучинаар нь байлгах хэрэгтэй
Зочин
2023-01-11 06:31
Тэтгэвэр тэтгэмжээ нэмээч
Зочин
2023-01-11 06:29
Хүнд хөнгөн хортой хоргүй хөдөлмөрийг хэн хийх юм хуучинийг нь хэвээр нь байлга эр 60 эм 55 насанд тэтгэвэр тогтоо
Зочин
2023-01-11 06:17
Хэрэв биелэх юм бол зөв. Ганц бие өндөр настангуудад хэцүү байна шүү
Зочин
2023-01-11 01:44
Ээж маань улсад 30 жил ажилласан болохоор одоо өнгөрөөд 6 жил болж бгаа хүний тэтгэврийг үр хүүхдүүд нь авч болох уу ядаж 5 жилээр өгөх үү
Бага тэнэгт
2023-01-11 00:17
Тэтгэвэртээ гарч амжилгүй бурхан болсон хүн, түүний ар гэр хохирч үлддэг арчаагүй хууль журмаа өөрчилж солиочээ!!! Насаараа нийгмийн даатгал төлчихөөд эдлэж чадахгүй явчихаж байна. Ар гэрт нь өгдөг, үлдээдэг, өвлүүлдэг болгоочээ!!!
Зочин
2023-01-10 21:51
Тэтгэвэр ө.лөгддөг баймаар юм 2хүний нэг нь унаад өгөхөөр нөгөө нь бараг л гуйлагчин болж бна даа,алийн болгон үр хүүхдээсээ зулгаах билээ
Зочин
2023-01-10 21:49
20,гаруй жил ажиллаж байгаад хүү маань бурхан болсон банkны зээлтэй байсан би өөрөө өсрамжйин хүнтэй үүнйиг хуулйин зохицуулалтанд оруулж болохгүй юмуу
Отгончимэг
2023-01-10 21:32
Тэтгэвэрт ороход 3-4сар дутуу байхадаа нас барсан хүн энэ заалтанд орохуу 20%нэмнэ гэсэн бх юм
Зочин .
2023-01-10 20:42
Төрийн албанд дан далан худалчууд орчих юмаа .энэ амлалтууд ч биелэхгүй л байхаа даа . Үнэнээ л ярьдаг , хэлдэг , төлөвлөдөг болмоор байна .
Иргэн
2023-01-10 20:35
Эзэн нь тэтгэврээ авч чадалгүй бурхан болвол С.Эрдэнэ мэт нь зуслаад ,хулгайлаөд авна биз .Тэтгэвхийн насаа хас ,өчнөөн хүмүүс тэтгэвэртээ гарч чадалгүй үхэж бна ,тэр хүмүүсийн төлсөн мөнгө үр хүүхдүүдэд нь очих ёстой болохоос улсад үлдэх ёсгүй шүү
Зочин
2023-01-10 20:35
эхчүүд төрүүлсэн хүүхдийхээ тоогоор ажилласан жилийг адилхан нэмж тооцмоор бна оны сүүлд тэтгэвэр тогтоолгосоний дараа жил нь хүүхдийн тоогоор ажилласан жил нэмсэн шүү дээ адилхан хүүхдээ төрүүлж өсгөсөн эхчүүдхохироод бгааш дээ
Иргэн
2023-01-10 20:27
Нас барсан иргэнд 1 төгрөг өгдөг бснаа болиод 2 сая болголоо ч гэх шиг болиоч луйварчидаа ,иэгвэл оршуулах нүхийг нь хямдруул новшнуудаа ,хэнийг хуураад аргалаад бга юм .2хон м газар булагдахад 20 сая гарчихсөн бна .Эсвэл 2 саяа 10 сая болго.
Иргэн
2023-01-10 20:22
Даатгалд төлсөн мөнгөний 70% г нас барсан иргэний ар гэрт өг, тэр нь шударга .25 жил нийгмийн даатгал тухайн үедээ тээврийн жолооч хийдэг бсан ах минь 60 хүрээгүй нас барсан .Цалин маш өндөр авлаг бсан.Ахын маань төлж бсан нийгмийн даатгалын мөнгийг нь үлдсэн үр хүүхдүүдэд нь өгмөөр бна
Зочин
2023-01-10 20:14
Нөхөргүй юм уу эхнэргүй ганц бие хөгшин бол шоовдорлуулчих юм байна л даа. Байнга ийм ялгаварладаг үзлээ хэзээ болих вэ. Зээлтэй хүнийг чөлөөлнө. Зээлгүйнүүд нь шоовдорлуулна. Одоо бүр хань ижилгүй хүнийг шолвдорлох нь.
Зочин
2023-01-10 20:10
7 jileer boduulsan tetgeberiig 5 jileer bodon uurchluhiig demjij uguhiig husej bna
П.БАТЭРДЭНЭ
2023-01-10 20:00
хүнд нөхцөл байх ёстой ,хүнд ажлын хэн хийх юм вэ.жишээ нь байшин кран,автокран, бульдозер,экскаватор,бохирын засварчин,бусөд ажил бна шүү ер хүнд ажиллаа хэн хийх юи бэ????!!!!,жишээ нь байшин кран,авто кран,бульдозер,экскаватор, бохирын засварчин,бусад мэргэжил бна шүү?????!!!!!
М.Туяа
2023-01-10 19:01
Уурхайд газрын гүнд ажилладаг хүн хөдөлмөрийн ямар нөхцөлд ороод байна аа
Зочин
2023-01-10 18:46
Ёстой зөв .хамт бхдаа тэтгэвэр учиртай.хэн нэг нь өнгөрөхөөр ганц хүний тэтгэвэр хэцүү шүү.дэмжиж бна
Гантулга
2023-01-10 18:31
СҮҮЛИЙН 3,4 ЖИЛ ТЭТГЭВЭРТ ГАРСАН ХҮМҮҮСИЙН ТЭТГЭВРИЙГ 7 ЖИЛЭЭР БОДСОНГ 5 ЖИЛ БОЛГОЁО
T
2023-01-10 17:25
Tetgewer tetgemjee nemeechee tsalin hols vniin osolt ylanguya en tangiin vne nemegdeed bhad
Зочин
2023-01-10 16:58
Ганц бие өндөр настангууд үнэхээр хэцүү байна шүү. Мянга хүүхэд байгаад тэд өөрсдийгөө яая гэж амьдарч бн.
Altantuya
2023-01-10 15:13
Tetgeweiin nasiig emegtei 50 eregtei 55 bolgoj tetgeweriin togtoltoogoo uurchilmuur bna mongol hvnii dundaj naslalt odoo murdugduj baigaa tetgeweriin nasand hvrehgvi baih tohioldol ih baigaa uchir tetgewriin nasand uurchlult oruul ugmuur bnamun jil bvr 3n sar nemdeg hachin hugiin huulia bvr hasmaar bna
Иргэн
2023-01-10 14:18
7 жилийг 5жил болгож байгаа нь үнэхээрийн зөв байна. УИХ-ын гишүүд дэмжиж өгөөрэй
Хакуко
2023-01-10 14:14
32 жил Сумын эмнэлэгт эх барих бага эмчээр ажиилаж тэтгэвэрт гарсан хүний тэтгэвэр 500000 төгрөг, нэг ч жил улсад ажиллаж байгаагүй хүний тэтгэвэр адилхан 500000 төгрөг авч байгаа нь шударга мөн үү? Энэ хоёрын зөрүүг арилгах хэрэгтэй байна.
111
2023-01-10 13:16
хамгийн гол нь энэ хуулиа хурдан хэлэлцэж батлаад хэрэгжүүлэхийн төлөө яваарай
Зочин
2023-01-10 12:10
Тэтгэвэрт гарах насыг эрэгтэй-55, эмэгтэй-50 брогох хэрэгтэй.
Зочин
2023-01-10 11:43
Жил бүр тэтгэврээ инфляцийн өсөлтөөр нэмж байхыг хуульчлан зааж хуулиндаа тусгахгүй бол тэтгэвэр авагчид амьжиргааны доод түвшин 550000 төг өөс доогуур болж ядуурал хөгшдийг хамарч байнаИймд инфляцтай уялдуулж жил бүр тэтгэврээ нэмж байхыг хуульчлан оруулах хэрэгтэй
М.Исхаг
2023-01-10 11:34
7 жилийг 5 жил бодох үнэнд нийцнэ, УИХын гишүүд 100% дэмжинэ гэдэгт бат итгэж байна
М.Исхаг
2023-01-10 11:34
7 жилийг 5 жил бодох үнэнд нийцнэ, УИХын гишүүд 100% дэмжинэ гэдэгт бат итгэж байна
М.Исхаг
2023-01-10 11:34
7 жилийг 5 жил бодох үнэнд нийцнэ, УИХын гишүүд 100% дэмжинэ гэдэгт бат итгэж байна
Зочин
2023-01-10 11:24
Хэзээнээс хэрэгжих юм бэ
Зочин
2023-01-10 10:51
Цалин нэмээд тэтгэвэр нэмэхгүй болохоор тэтгэврийн зөрүү улам их болж байгаа юм. Ахмадын хуулиар тэтгэрийн зөрүүг арилгаж үнэ ханш импляцийн өсөлтөөр тэтгэврийг нэмэх заалт хэрэгжихгүй байна. Итгэлцүүр гэж хөдөлдөггүй үүнээс болж 70-аас дээш настай ахмадууд маш их хохирч байна.
keyboard_arrow_up