Цэргийнхэн өвөлжилт хүндэрсэн сумдын айл өрхийг нүүлгэхэд дэмжлэг үзүүлж байна

2023 оны 1 сарын 09

Arslan.mn

Дорнод аймгийн зарим сумдад өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан БНМАУ-ын баатар, ЗХУ-ын 4 удаагийн баатар, маршал Г.К.Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар ангийнхан орон нутгийнхандаа нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжлэг үзүүлжээ.

Аймгийн Онцгой комиссоос тавьсан саналын дагуу өвөлжилт хүндэрч, цасанд боогдсон зарим сумын айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэхээр тус ангийн дөрвөн бүлэг томилогдон ажилласан байна.

Ахлах ахлагч Б.Отгонжаргалаар ахлуулсан алба хаагчид Дорнод аймгийн Булган суманд ажиллаж, цасанд боогдсон айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлсэн. Энэ талаар ахлах ахлагч Б.Отгонжаргал “Булган сум нь аймгийн төвөөсөө 50 гаруй км зайтай. Цас маш их орсон учраас нүүлгэх айлууддаа очиход хугацаа багагүй зарцуулж байна. Манай бүлэг долуулаа, бид өчигдрөөс эхлэн сум орон нутагт томилогдон ажиллаж байгаа” гэсэн мэдээллийг өглөө.

Мөн тус ангийнхан аймгийн төвд орсон их хэмжээний цасыг төрийн цэргийн бусад байгууллагуудтай хамтран цэвэрлэж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрдүүлсэнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн цахим хуудсаараа дамжуулан талархал илэрхийлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643989
1 эможи

keyboard_arrow_up